"ХАОС" экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадмыг “Resurgence – A New Nomadic Spirit” сэдвийн дор гурав дахь удаагаа зохион байгуулна. Тус наадамд орон зайн өрөг, мультимедиа арт үзэсгэлэн, үйл хөдлөл, дуу авиа, экспериментал хөгжмийн тоглолтууд болох юм.
Монгол уран бүтээлч Т.Энхболд, Л.Мөнгөнцэцэг нар даяаршил, хотжилт, технологийн дэвшлийн нөлөөгөөр монголчуудын оюун санаа, үзэл бодол, дадал зуршилд гарч буй өөрчлөлтүүд, байгаль дэлхийгээ дээдлэх дээдсийн гүн ухаан, амьдрах арга, нүүдлийн уламжлалт соёлыг эсрэгцүүлэн оршихуйн мөн чанар, амьдралын үнэ цэнийн талаарх ээдрээтэй асуудлуудыг дэвшүүлсэн өрөг бүтээлүүдээ толилуулна.
Дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Дарь-Эхэд байрлах "X0 Art Space"-д дэлгэгдэнэ. Амьд хөгжмийн тоглолт есдүгээр сарын 25-нд On’n Off Production танхимд болох юм.
Нээлтийн үеэр Лилибэт Квинка, Т.Энхболд, Х.Дамдин, Финландын уран бүтээлч Тимо Вииалайнэн нар хамтарсан перформанс толилуулж, Турк гаралтай Голланд уран бүтээлч Эгэ Шахин дуу, авиан бүтээлээ хүргэнэ.
Наадамд 11 орны 17 уран бүтээлч оролцоно.
Дэлхий дахинд өрнөж буй геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, хувь хүн, нийгэм, соёлын түвшинд болж буй өөрчлөлт, шинэчлэл, дасан зохицлын асуудлыг экспериментал хөгжим, дүрслэх урлагаар дамжуулан хөндөх аж.
Уран бүтээлч Б.Инжинааш, Д.Доржханд нар хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт, холимог соёл, сэтгэл зүй болон экологийн эмзэг асуудлыг хөндсөн дүрс, дуу авиан хамтарсан бүтээлээ дэлгэн үзүүлэх юм.
Олон улсын уран бүтээлчдээс:
- Этиоп-Англи гаралтай Тио Эшету-гийн 2017 оны Documenta наадамд дэлгэж байсан “Atlas Fractured” нүсэр хэжээний видео бүтээл
- Филиппин гаралтай Дани уран бүтээлч Лилибэт Квинка, Австрийн Бэрнд Опл, Данийн Элизабет Молин нарын орон зайн мультимедиа бүтээлүүд
- Иран гаралтай Финланд уран бүтээлч Сэпидэх Рахаа-гийн “In Transition” хоёр сувагт видео
- Иран гаралтай Голланд уран бүтээлч Араш Камали Сарвестани, Иран гаралтай Америк уран бүтээлч Мехреган Пэзэшки нарын хамтарсан “Sediment” богино хэмжээний кино дэлгэгдэнэ.
Амьд хөгжмийн хөтөлбөрт Францын Sacred Lodge, Италийн Сара Персико, Шведийн Томас Нордмарк нар оролцож, экспериментал хөгжмийн тоглолт хүргэнэ. Тайзны визуал амьд тоглолтыг Тайванийн уран бүтээлч Ван Чиен Чуан гүйцэтгэх юм.
Наадмын куратороор "ХАОС" наадмыг үүсгэн байгуулагч Т.Билгүүн, Б.Гантуяа, Берлиний "CTM" ОУ-ын хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, уран сайхны захирал Ян Ролф нар ажиллана.
“Resurgence – A New Nomadic Spirit” төслийг Европын холбооны соёлын институтийн нэгдлийн Монгол дахь салбар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран хэрэгжүүлж буй.
EUNIC (Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл) нь Европын Холбооны гишүүн болон холбогдох 39 орон, үндэсний соёлын байгууллагуудын хамтарсан сүлжээ юм. Монгол дахь салбар нь хоёр талын соёлын харилцааг хөгжүүлж, нийгэм, байгаль орчны нийтлэг сорилтуудыг урлагаар дамжуулан шийдвэрлэх зорилготой ажиллаж байна.