Ерөнхийлөгч хүчний байгууллагуудын удирдлагуудыг өрөөндөө дуудан уулзаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд цагдаагийн байгууллагын удирдлагуудад хууль бус үүрэг өгсөн байж болзошгүй бичлэг цахим орчинд цацагдсан. Мөн өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд тэргүүтэй тус байгууллагын дунд шатны удирдлагууд Хууль зүйн сайд шахалт үзүүлж ойрын хүрээллийн хүмүүсээ удирдах албан тушаалд томилуулдаг талаар тодорхой мэдээлэл өгсөн.
Үүний дараа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мөн мэдээлэл хийхдээ, өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүнтэй цагдаагийн зарим албан тушаалтнууд холбоотой төдийгүй, алтны орд эзэмшдэг тухай ярив. Ерөнхий сайд асан Г.Занданшатар өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан уг мэдээллийг үгүйсгэж, уг мэдээллээ нотлохыг шаардлаа.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд хууль, хүчний байгууллагуудын удирдлагыг томилох, чөлөөлөх эрхтэй.
Тэгвэл өнөөдөр 15.00 цагийн орчимд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр хууль, хүчний байгууллагуудын удирдлагыг дуудан уулзаж буй юм.