gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн ордон тойрсон жагсаалууд

М.Ариунзаяа
Нийгэм
4 цаг 15 минутын өмнө
Twitter logo
М.Ариунзаяа
Twitter logo
Нийгэм
4 цаг 15 минутын өмнө

Нар дээрээс төөнөсөн намрын дулаахан өдөр. Сүхбаатарын талбайд хөл хөдөлгөөн тасрахгүй. Өнгө өнгийн дээлээр гоёсон ахмадууд, гартаа цэцэг барьсан хүмүүс төв талбайд хөлхөлдөж, баяраа тэмдэглэж, дурсгалын зураг даруулна. Хүн зөрөхөд ч давчуу энэ хөл хөдөлгөөн, баяр хөөрийн дундуур үе үе чанга дуугаар “Учралаа” хэмээн хашхирах нь сонсогдоно.

Дуу гарсан зүгт алхвал нэгэн иргэн суулт зарлажээ. Түүнийг Б.Энхмөнх гэдэг. Тэрээр Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахыг шаардсан суултыг эхлүүлсэн бөгөөд шаардлага нь биелтэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.

Тэрбээр, "Энгийн иргэдийн хүүхдүүд гурван ээлжээр, 10 мянган төгрөгийн хуванцар сандал дээр хичээллэж байхад Ерөнхий сайдын ээжийн буюу хамаарал бүхий сургуульд хувьсах зардал нэрээр 640 хүүхдэд 5.5 сая төгрөг тооцож, нийт 3.25 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгах асуудал яригдсан нь шударга бус байна, улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлаа шийдэхийн оронд шал өөр зүйлд анхаараад байх юм. Ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий сайдыг огцруулж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахыг шаардаж байна” хэмээн ярив.

Б.Энхмөнх өмнө нь Улсын Их Хурал дахь Ардчилсан намын ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд есдүгээр сарын 14-нд ажлаа хүлээлгэн өгөөд, иргэний хувиар суулт зарлаж буйгаа тайлбарлав.

БАРУУН ТАЛД АХМАДУУД ЖАГСАНА 

Төрийн ордны баруун талд хэдхэн алхмын зайд өөр нэг шаардлага тавьсан иргэд жагсжээ. Тэд бол ахмадууд. Ахмадууд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, “юмны үнэ өссөн энэ үед одоогийн тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна” хэмээн ярьж байлаа. Тэдний хэлж буйгаар, 2027 оны нэгдүгээр сараас тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, хамгийн бага тэтгэвэр 1.5 сая төгрөг болох тухай мэдээлэл байгаа ч үнийн өсөлттэй харьцуулахад энэ нь хангалтгүй аж. Тиймээс хамгийн бага тэтгэврийг 3.33 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна" гэв.

Жагсаал зохион байгуулагч А.Баярсайхан ахмадуудын тэтгэврийн тогтолцоог өөрчлөхгүйгээр өнөөг хүрсэн нь ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд нөлөөлж буй талаар ярив. Мөн сонгууль ойртож байгаа энэ үед шаардлагаа тавьж, тэтгэврээ нэмэгдүүлэхгүй бол сонгуулийн дараа энэ асуудал орхигдож болзошгүй гэсэн байр суурь илэрхийлэв.

Энэ өдөр Сүхбаатарын талбайд зөвхөн жагсаал, суулт болсонгүй.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болж, талбайн хөл хөдөлгөөн улам нэмэгджээ. Нэг талд нь шагналаа гардан авсан сурагчид, тэдний ар гэрийнхэн баяр хөөртэйгөөр зураг даруулж байхад, нөгөө талд нь ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардан жагсана. Харин өөр нэг хэсэгт иргэн суулт зарлаж, Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьж байлаа.

Баярын инээд, хүүхдүүдийн хөөр баяр, чанга яригчаар цуурайтах үг, жагсагчдын шаардлага нэг талбайд зэрэгцэнэ. Төрөөс шагнал хүртэх хүмүүс ч энд ирнэ, төрөөс шийдэл шаардах иргэд ч энд цуглана.

Өнөөдрийн талбайд нэг нь баяраа тэмдэглэж, нөгөө нь шаардлагаа тавьж байв. Харин тэднийг тусгаарлах зүйл нь хэдхэн алхмын зай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан