gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Пүрэвдагва: Санкт-Петербург хотын дэд бүтэц, хот тохижилтоос туршлага судлах сонирхолтой байна

М.Лхагвадулам
Нийгэм
4 цаг 17 минутын өмнө
Twitter logo

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Григорьев Евгений Дмитриевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.09.15) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар, Санкт-Петербург хотын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хотын хөгжил, дэд бүтэц, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил, экосистемийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва “Санкт-Петербург болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааны маш чухал хэсэг юм. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая гаруй иргэн амьдардаг бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын 80 орчим хувь нь нийслэлд төвлөрч, улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Хот тэлэхийн хэрээр шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарч байна.

Манай хоёр хот хоорондоо хол зайд оршдог хэдий ч харьцангуй залуу, хөгжиж буй хотууд.

Мөн дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хувьд агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн буюу дулаан, цахилгааны хүртээмжийг сайжруулахад бодлогоо чиглүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд Санкт-Петербург хотын нийгмийн үйлчилгээ, иргэдэд чиглэсэн бодлого, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, экосистем, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, хот тохижилт болон байгаль орчны бодлогын туршлагаас судлах сонирхолтой байна.

Эдгээр чиглэлээр танай хотын төрийн болон судалгааны байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байна” гэв.

Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Григорьев Евгений Дмитриевич “Манай хоёр хот хоорондоо хол зайд оршдог хэдий ч харьцангуй залуу, хөгжиж буй хотууд. Тиймээс олон чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох боломжтой.

Улаанбаатар хоттой эхний ээлжид орон сууцжуулалт, авто зам, гүүрэн байгууламжийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой.

Бидний хувьд ч Улаанбаатар хотод тулгамдаж буй авто замын түгжрэл зэрэг зарим асуудал хэвээр байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн дэд бүтцийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Москва-Санкт-Петербург чиглэлийн өндөр хурдны трамвай болон метроны бүтээн байгуулалтын ажлууд  үргэлжилж буй. Санкт-Петербург нь дэлхийд хамгийн урт трамвайн сүлжээтэй хотуудын нэг бөгөөд одоо ч шинэ шугам нэмж, сүлжээгээ тэлсээр байгаа юм.

Тиймээс Улаанбаатар хоттой эхний ээлжид орон сууцжуулалт, авто зам, гүүрэн байгууламжийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Энэ хүрээнд монгол мэргэжилтнүүдийг томилолтоор ажиллуулж, харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Санкт-Петербург хотын Гадаад харилцааны хорооны даргын орлогч Андросова Ольга Владимировна соёл, спорт, хүүхэд, залуучуудын хөгжил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хоёр хотын байгууллага хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэжээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан