gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвөлжилтийн бэлтгэлд 10016 тонн давс, 6140 тонн бодис нөөцлөв

М.Лхагвадулам
Нийгэм
4 цаг 39 минутын өмнө
Twitter logo

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, есдүгээр сарын 15-ны байдлаар 83 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээн Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва танилцууллаа. 

Инженер хангамжийн бэлтгэл ажлын хүрээнд 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна. Үүнд, дулаан хангамжийн гол шугам сүлжээ 18.7 км, орон сууцны хорооллын доторх 16.1 км шугамыг шинэчлэх, бохир усны Туул-1 коллекторын ф1000мм-ийн 6 км шугамыг шинээр угсарч байна. Есдүгээр сарын 15-наас айл өрхийн халаалтыг залгаж эхэллээ. Үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлт, цэвэрлэгээний ажил 79 хувийн гүйцэтгэлтэй. Ус тогтдог 16 байршилд авто замын борооны ус зайлуулах 17.6 км шугамыг угсарч байна. Энэ онд 132.2  км авто замыг он дамжин болон шинээр барьж, засварлаж байна.

Өвөлжилтийн бэлтгэлд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн есөн дүүргийн гэрээт хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд болон зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хувийн хэвшлийн байгууллагууд 2026-2027 онд 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн. Есдүгээр сарын 15-ны байдлаар 10016 тонн давс, 6140 тонн бодис нөөцөлжээ. 

БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН 3 ДУГААР ЭЭЛЖИЙН 150 МВТ ӨРГӨТГӨЛ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Цахилгаан хангамжийн бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2026 онд аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь, урсгал засвараар 3309 шугам дэд станцын засвар 98.7 хувь, 30.9 км цахилгаан дамжуулах шугам шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна.

Мөн 300МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 3 дугаар ээлжийн блок 150 МВт өргөтгөлийг 2027 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. 2025–2026 оны өвлийн их ачааллын үед хэт ачаалагдсан 35 кВ-ын 10 дэд станцын 10 трансформаторын хүчин чадлыг өргөтгөж, хоёр трансформаторыг нэмэлтээр суурилуулснаар суурилагдсан хүчин чадлыг нийт 29.2 МВА-аар нэмэгдүүллээ.

ЭНЭ ӨВӨЛ 446 ЦЭГЭЭР ТҮЛШ БОРЛУУЛНА

Нийслэлийн 2026-2027 оны халаалтын улиралд 446 борлуулалтын цэгээр 280 мянган тонн хагас коксон түлш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхөд борлуулна. Есдүгээр сарын 15-ны байдлаар агуулахад сайжруулсан шахмал түлш 24 мянган тонн, хагас коксон түлш 27.4 мянган тонн, үйлдвэрийн талбайд 25 кг-аар савласан 3624 тонн түлш, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд 53.1 мянган тонн эрчим хүчний нүүрс /мидлинг/ байна.

2026-2027 оны халаалтын улиралд нийт 80 мянган м.кв талбай бүхий агуулахад түлшний нөөц бүрдүүлнэ. Мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн 4975 өрх шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжсэн. 2026 онд аж ахуйн нэгжийн 8 зуухыг усан халаалтын зуухад шилжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүллээ.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 139, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 23 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Боловсролын салбарт барилгын их засвар, барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байна. Есдүгээр сарын байдлаар нийслэлд 19 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулснаар 3740 сургуулийн суудал, 1620 цэцэрлэг, 840 бага сургуулийн хүүхдийн суудал шинээр бий болоод байна. Эрүүл мэндийн салбарт 23 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 82.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан