Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр (2026.09.15) 2026 оны эхний найман сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.4 хувийг иргэдийн зээл эзэлж буй.
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2026 оны эхний зургаан сард 12.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр өссөн байна. 12.3 их наяд төгрөгийн зээлийг гурван шатлалд хуваажээ. Үүнд:
- 97.6 хувийг буюу 12.1 их наяд төгрөгийг хэвийн зээл
- 1.5 хувь буюу 188.4 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах зээл
- 0.9 хувь буюу 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зүйл эзэлжээ.
Ипотекийн зээлдэгчдийн тоо 2026 оны долоодугаар сарын эцэст 136.8 мянга болж өмнөх оны мөн үеэс 9.4 мянгаар өсжээ. Энэ нь нэг жилийн хугацаанд 9400 иргэн ипотекийн зээлд хамрагдсан гэсэн үг юм.