gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2025 онд нас барсан 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй

М.Ариунзаяа
Эрүүл мэнд
5 цаг 35 минутын өмнө
Twitter logo
М.Ариунзаяа
Twitter logo
Эрүүл мэнд
5 цаг 35 минутын өмнө

Монгол Улсад сүүлийн таван жилд нас барагсдын дийлэнхийг эрэгтэйчүүд эзэлжээ. 2025 оны статистикаар 19,134 хүн нас барсны 12,083 нь эрэгтэй, 7,051 нь эмэгтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, нас барсан нийт хүний 63 хувь нь эрэгтэй, 37 хувь нь эмэгтэй байна. Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 5,032 хүнээр олон буюу 1.7 дахин өндөр үзүүлэлттэй байна. Мөн эрэгтэйчүүдийн нас баралт сүүлийн таван жилийн турш эмэгтэйчүүдийнхээс тогтмол өндөр байжээ. 

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН ТЭРГҮҮЛЖ БАЙНА 

Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин жил бүр тэргүүлж байна. 2025 онд энэ өвчний улмаас 5,732 хүн нас барсан нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болжээ. Үүний дараа хавдрын шалтгаант нас баралт 4,435, гэмтэл, хордлого болон гаднын шалтгаант бусад эмгэг 3,247-д хүрсэн байна. Мөн хоол боловсруулах тогтолцооны өвчнөөр 1,181, амьсгалын тогтолцооны өвчнөөр 968 хүн нас баржээ.

Өөрөөр хэлбэл, нас баралтын шалтгааныг авч үзэхэд халдварт бус өвчнүүд, тэр дундаа зүрх судасны өвчин болон хавдар голлох байр суурь эзэлж байна.

Зүрх судасны өвчнөөр нас барсан хүний тоо сүүлийн таван жилд харьцангуй тогтвортой байсан ч 2021 онд 6,213 байсан бол 2025 онд 5,732 болж буурчээ. Харин хавдрын шалтгаант нас баралт 2021 онд 4,251 байсан бол 2024 онд 4,559 хүрч өсөөд, 2025 онд 4,435 болж бага зэрэг буурсан байна.

 БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ ИРГЭДИЙН НАС БАРАЛТ ӨНДӨР БАЙНА

Нас баралтыг боловсролын түвшнээр ангилж үзэхэд бүрэн дунд боловсролтой иргэдийн тоо хамгийн өндөр байна.

2025 онд нас барсан 19,134 хүний 7,049 нь бүрэн дунд боловсролтой байжээ. Харин суурь боловсролтой 3,468, дээд боловсролтой 2,480, бага боловсролтой 2,459, боловсролгүй 2,157, ТМС/МСҮТ-ийн боловсролтой 1,521 хүн нас барсан байна.

Бүрэн дунд боловсролтой нас барагсдын тоо 2021 онд 7,336 байсан бол 2022 онд 6,695, 2023 онд 6,251 болж буурчээ. Харин 2024 онд 6,659, 2025 онд 7,049 болж эргэн өссөн байна.

Харин дээд боловсролтой нас барагсдын тоо 2023 онд 4,264 хүрч байсан бол 2025 онд 2,480 болж буурсан нь дээрх ангиллуудаас хамгийн анхаарал татах өөрчлөлтийн нэг болж байна.

Ийнхүү сүүлийн таван жилийн статистикийг нэгтгэн харвал Монгол Улсад нас баралтын тоогоор эрэгтэйчүүд, шалтгааны хувьд зүрх судасны өвчин,  боловсролын түвшнээр бүрэн дунд боловсролтой иргэдийн нас баралт хамгийн өндөр байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан