Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XVI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Та бүхэн хүний газар, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхдээ хамгийн түрүүнд өөрсдийн болон нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж, бие биедээ анхаарал халамж тавьж яваарай.
Цэргийн багийн нэгдмэл ажиллагаа, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар бол үүргээ амжилттай гүйцэтгэх үндэс. Монгол Улсын төр, ард түмний итгэлийг дааж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо эсэн мэнд эргэн ирэхийг хүсье” хэмээн захив.
Энэ өдөр энхийг сахиулагчдын ар гэрийнхнийг төлөөлж дэд ахлагч Б.Тэнгисийн аав Н.Байгаль үг хэлэв. Тэрбээр “Монгол аав, ээжүүд алс газар явсан үр хүүхдүүдийнхээ хойноос цай, сүүнийхээ дээжийг өргөн, эсэн мэнд сайн яваад ирээсэй хэмээн залбирч суудаг.
Та бүхэн хүний газар бие биедээ дэмтэй, аюулгүй байдлаа сайтар хангаж, эрүүл мэнддээ онцгой анхаарч яваарай. Ар гэрийнхэн бид та бүхнийхээ сэтгэлийг амар байлгаж, сайн сайхныг хүсэн хүлээх болно” гэлээ.
Монгол Улсын энхийг сахиулагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энгийн иргэдийг хамгаалах НҮБ-ын мандаттай үүргээ гүйцэтгэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхөөр мордож байна.