Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Сүүлийн үед нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй гүтгэлгийн талаар та бүхэнд мэдээлэх шаардлагатай гэж үзлээ. Ажил, албан үүрэгтэй холбоотой гүтгэлэг, дайралтыг ойлгож болно. Харин удам судар төдийгүй амьдралд хөлж тавьж буй охиныг минь хүртэл хүний ёсонд байж боломгүйгээр гүтгэсэн. Үүнийг эртнээс төлөвлөгдсөн, захиалгатай үйл ажиллагаа гэж үзэж байна.
Сайд, даргын хувьд бус иргэн хүний хувьд, үр хүүхдээ гүтгүүлсэн эцэг хүний хувьд гомдол гаргасан. Гэтэл энэ асуудал улам даамжирч байгаа тул өнөөдөр мэдээлэл хийж байна. Улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд, хууль хүчний байгууллагуудын оролцоотой мафын шинжтэй сүлжээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна. Энэхүү хууль бус бүлэглэл улс төр, хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагуудыг татан оролцуулж байгаа нь ноцтой асуудал.
Төрийн албаны тухай хууль, цэргийн болон төрийн тусгай байгууллагын тухай хуулиудад хатуу хориглосон олон заалтыг зөрчиж, төрийн нэрээр хулгай, дээрмээ нуух гэсэн оролдлого явагдаж байна. Хулгай, дээрэм, хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй байгууллагууд байсаар байтал төрийн эрхийг хууль бусаар авах, өөрсдийн хууль бус үйл ажиллагааг халхлах зорилгоор бүлэглэн ажиллаж байна.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд гэдэг хүнд би итгэж байсан. Өнгөрсөн Төрийн наадмаар Ерөнхийлөгчид бригадын генерал цол олгох саналыг нь дэмжиж уламжилсан. Гэтэл харамсалтай нь хоригдлуудыг авчирч хувийн байшин, зуслангийн газартаа хаус бариулсан. Мөн төсвийн хөрөнгөнөөс өөртөө 20 сая төгрөг, нийт 20 гаруй хүнд 408 сая төгрөгийг хууль бусаар олгуулсан. Албан хаагчдынхаа нэр дээр 10 сая төгрөг бичүүлж, тухайн хүнд 4 сая төгрөг өгөөд үлдсэнийг нь завшдаг байсан гэх гомдол мэдээлэл ч ирсэн.
ШШГЕГ-ын харьяанд асар их нөөцтэй, өндөр чанарын нүүрсний орд, Монгол Улсад ховорд тооцогдох өндөр чанарын гантиг чулууны орд байдаг. Энэ ордыг ашиглах асуудлаар тухайн үед Ерөнхий сайд асан Г.Занданшатар А.Намсамандтай хамтран сонирхож, тодорхой үүрэг чиглэл өгч байсан.
Энэ талаар А.Намсаманд өнгөрсөн долоодугаар сард хоёр удаа миний өрөөнд орж ирсэн. Засгийн газарт оруулж өгөхийг асууж цаашлаад хувийн компани оролцуулах талаар хүртэл ярьж байсан.
Хамтарч авлига хийх санал гаргаж байсан хүн өөрөө улс төрийн захиалга, будлиан хутгаж, янз бүрийн ажиллагаа зохион байгуулж байна. Над руу яагаад ингэж дайрч байгаа вэ гэхээр асар том зорилго, захиалга байгаа гэж харж байна" гэв.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд С.Амарсайхан сайдыг томилгоо, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлдөг, хууль бус шахалт үзүүлдэг талаар мэдэгдэж, албаны нууц задруулсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн. Харин энэ асуудлаар сайд С.Амарсайхан, "Надад тийм жолооч байхгүй. Миний жолооч өнөөдөр хүртэл надтай хамт ажиллаж байна. Мэргэжлийн бус хүнийг албан тушаалд томилсон асуудал байхгүй" хэмээн хариуллаа.
Мөн "Булнай" гэх иргэнтэй уулзах эсэх талаар асуухад "Өөрөө эх хүн байж ийм гүтгэлэг тараачхаад өнөөдөр гомдоллож явааг ойлгохгүй байна. Хэрэв би буруутай байсан бол уулзаж болох байсан. Гэвч үндэслэлгүйгээр доромжлуулчхаад уулзахгүй" гэв.