gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нарендра Моди: БРИКС-ийг бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахины өөрчлөлтийг бид тодорхойлох ёстой

Г.Саруулсанаа
Дэлхийд
6 цаг 31 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Дэлхийд
6 цаг 31 минутын өмнө
Нарендра Моди: БРИКС-ийг бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахины өөрчлөлтийг бид тодорхойлох ёстой Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.

Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт боллоо.

Дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Иран улсын Ерөнхийлөгч Масу Пезешкиан, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Абу-Дабигийн угсаа залгамжлагч ханхүү Халед бин Мохаммед бин заид Аль Нахайян зэрэг БРИКС-ийн гол орнуудын тэргүүнүүд оролцсон байна.

БРИКС бүрэлдэн тогтох үе шатаа хэдийнэ давсан, одоо нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой гэж Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ.

“БРИКС-ийг бэхжүүлэхийн зэрэгцээ бид дэлхий дахины өөрчлөлтийн чиглэлийг тодорхойлох ёстой” хэмээн Нарендра Моди цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн БРИКС-ийн орнууд олон улсын шийдвэр гаргахад оролцох үүргийг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Дээд хэмжээний уулзалт хамтарсан тунхаглал гаргаснаар өндөрлөсөн байна. “Делигийн тунхаглал” хэмээсэн энэ баримт бичигт Ойрх Дорнод дахь дайны талаар дурдаж, талуудыг “туйлын хүлээцтэй байх”-ыг уриалжээ. Мөн “иргэний дэд бүтэц, энхийн зориулалттай цөмийн объект руу халдаж байгаа”-г шүүмжилсэн ч аль нэг талд хариуцлагыг тохоогүй байна.
Түүнчлэн Израил-Палестины сөргөлдөөнийг хоёр улс зарчмын үндсэн дээр зохицуулахыг дэмжиж байгаагаа БРИКС дахин нотлоод, палестинчуудыг хүчээр нүүлгэн шилжүүлэх, “эзлэн түрэмгийллийг хуульчлах” боломжтой аливаа үйлдлийг шүүмжилжээ.

Харин энэ тунхаглалд Орос, Украины дайны талаар дурдагдаагүй байна. Өмнөх дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС хамтарсан баримт бичиг гаргахдаа энэхүү сөргөлдөөнийг энх тайвнаар шийдэхийг уриалж байсан юм.

Энд дуулгахад, БРИКС-д Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ, Египет, Эфиоп, Индонез, Иран, АНЭУ багтдаг. 2009 онд байгуулагдсан энэ байгууллагын гишүүн орнууд нийт хүн ам дэлхийн хүн амын 40 хувь, дэлхийн эдийн засгийн дөрөвний нэг орчим хувийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: ВВС, The Times of India, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан