УИХ-ын чуулганы намрын чуулганыг өнөөдөр нээв. Хуралдааны эхний өдөр сөрөг хүчин болох АН акцаа эхлүүлэв. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэрэг наймаалцсан тул огцруулах ёстой гэж үзэж байна. Мөн Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх, эсэх асуудлыг УИХ хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Намрын чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд самбар, лоозон барьжээ.
Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, тодорхой чиглэл гаргасан байна. Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газар огцрох ёстой. Эс бөгөөс өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх ёстой гэв.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Төсвийн хүрээгээр 36 их наядаас их төсөв өргөн барих боломжгүй байтал 43 их наядын төсөв хүлээж авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гээд
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай,
- Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд завсарлага авав.