АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин улсад хандан ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхгүй байхыг уриалсан талаарх мэдээлэл даваа гарагт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
ОХУ Украины эрчим хүч, нэн чухал дэд бүтэц, хүнс, эм бэлдмэл бүхий агуулах, боомтын дэд бүтэц болон логистикд цохилт өгөхөө зогсоовол Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү халдахаас татгалзахад бэлэн гэж тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.
Тохиролцоо найдвартай, урт хугацааны байхын дээр ОХУ-ын талаас болзлыг бодитоор мөрдөх нөхцөлийг хангах ёстой гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський онцолсон байна.
"ОХУ манай эрчим хүч, бусад нэн чухал дэд бүтэц, хүнсний нийлүүлэлтийн сувагт цохилт өгөхөөс татгалзаж байгаа гэдгийг манай түншүүд баталбал бид мэдээж өөрсдийн зүгээс цохилтоос татгалзахад бэлэн" хэмээн Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський Телеграм хуудсандаа бичжээ.
Түүнчлэн, ОХУ ийм тохиролцоонд хүрэхэд бэлэн гэдэгт Украин улс итгэлгүй байгаа, тиймээс болзлыг биелүүлэх тодорхой механизмыг түншүүдээсээ хүлээж байна гэж тэрбээр онцолсон байна.
Үүний зэрэгцээ, түр хугацаанд цохилт өгөхөөс татгалзах биш харин дайныг нэг мөр зогсоох хэрэгтэй гэж тэр бээр мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленський "Дайныг дуусгах хэрэгтэй. Нэн чухал дэд бүтцэд цохилт өгөхөөс татгалзах нь энх тайванд хүргэх анхны алхам байж мэдэх юм" хэмээн цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: ВВС, Telegram, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн