gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 29
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Өнгөлөг аялъя” гэрэл зургийн уралдааны ялагч Австралид аялна

Г.Саруулсанаа
Бизнес
3 цаг 43 минутын өмнө
Twitter logo

Макс Эксим ХХК нь 2017 оноос хойш Монголын дарсны зах зээлд шинэлэг өнгө төрхийг бүрдүүлж, хэрэглэгчдийн танил болоод байна. Тус компани дэлхийн алдарт [yellow tail] брэндийн дарсыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг.

[yellow tail] брэндээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өнгөлөг аялъя” гэрэл зургийн уралдааны энэ жилийн шилдгүүд тодорлоо. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан тус уралдаанд энэ удаа 350 гаруй бүтээл илгээсэн байна.

Бид зуны хамгийн өндөр шагналын сантай гэрэл зургийн уралдаануудын нэг болох “Өнгөлөг аялъя” уралдааны шагнал гардуулах арга хэмжээ болон [yellow tail] брэндийн үйл ажиллагааг сурвалжиллаа.

Макс Эксим компаний захирал П.Тодрол

Макс Эксим компаний захирал П.Тодрол “[yellow tail] бол Австралиас гаралтай, дэлхийд алдартай брэнд. Манай брэнд Итали технологийг ашиглан Австралийн усан үзмээр дарсаа үйлдвэрлэдэг. Өнөөдрийг хүртэл Монголын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн амтаараа танигдсан дарснуудын нэг болсон.

Энэхүү уралдааны гол санаа нь дарсаар дамжуулан төрсөн дурсамж, мэдрэмжийг гэрэл зургаар илэрхийлэхэд оршдог. Өөрөөр хэлбэл, манай дарс ямар мэдрэмж, түүх, дурсамжийг өгүүлж болохыг гэрэл зургаар харуулахыг зорьдог. Өнгөрсөн жил уралдаан өнжсөн ч энэ жил уламжлалаа үргэлжлүүлж, томоохон шагналын сантайгаар зохион байгууллаа.

Хүмүүс дарс хэрэглэхийг заавал нарийн дэг жаяг, соёлтой холбон ойлгодог.

Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, бүтээлүүдийн чанар, сэтгэмж улам сайжирч байна. Энэ жилийн тэргүүн байрын эзнийг Австрали улсад хосоор нь аялуулахаар болсон. Мөн Yellowtail дарс хэрхэн бүтдэгтэй танилцуулах зорилгоор усан үзмийн талбай болон үйлдвэрээр зочлуулах хөтөлбөр төлөвлөсөн.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүс ажилласан. Тэд ч мөн жилээс жилд ирүүлж буй бүтээлүүдийн түвшин мэдэгдэхүйц өсөж байгааг онцолсон. Уралдаанд оролцохын тулд заавал мэргэжлийн гэрэл зурагчин байх шаардлагагүй. Орчин үед хүмүүс гар утас болон энгийн төхөөрөмжөөр ч чанартай зураг авах боломжтой болсон нь оролцогчдын тоо болон бүтээлийн чанарт сайнаар нөлөөлж байна.

Энэ жилийн шүүлтэд цахим хандалтын үзүүлэлтийг харгалзахаа больсон.

Энэ жилийн шүүлтэд цахим хандалтын үзүүлэлтийг харгалзахаа больсон. Учир нь хандалтаар бүтээлийг үнэлэх нь шударга үр дүн гаргахгүй гэж үзсэн. Хуурамч болон худалдаж авсан хандалтаар давуу байдал үүсгэж болзошгүй гэсэн санал, шүүмжлэлүүд ирсэн тул энэ жилээс зөвхөн мэргэжлийн шүүгчдийн үнэлгээ, харах өнцгөөр шилдгүүдийг тодруулсан.

[yellow tail] брэнд залуу үеийнхэн рүү илүү чиглэдэг. Хүмүүс дарс хэрэглэхийг заавал нарийн дэг жаяг, соёлтой холбон ойлгодог. Энэ нь зарим хүмүүст төвөгтэй санагддаг. Харин манай брэнд илүү чөлөөтэй, өнгөлөг, хөгжилтэй мэдрэмжийг түгээхийг зорьдог. Сүүлийн жилүүдэд зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнүүд ч залуу хэрэглэгчдэд түлхүү чиглэж байна. Дарсыг зөвхөн хоолны ширээний ард бус, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх үедээ ч хэрэглэх боломжтой гэсэн соёлыг түгээхийг зорьж байна” гэлээ.

Шүүгчээр ажилласан СУИС-ийн КТМУС-ийн гэрэл зургийн багш Д.Давааням

Харин уралдааны шүүгчээр ажилласан СУИС-ийн КТМУС-ийн гэрэл зургийн багш Д.Давааням “Миний хувьд энэ жил анх удаа уг уралдааны шүүгчээр ажиллаж байна. Ихэнх оролцогч сонирхогч байсан. Гэхдээ сонирхогчид олон байна гэдэг нь бүтээлийн чанар муудна гэсэн үг биш. Харин ч чанартай, сонирхолтой бүтээлүүд ирсэн гэж харж байна.

Би баримтат гэрэл зураг авдаг, мөн оюутан залууст гэрэл зургийн хичээл заадаг учраас бүтээлүүдийг онол, баримтат гэрэл зургийн өнцгөөс үнэлсэн. Уралдаанд ирүүлсэн зургууд хэр бодитой, үнэ цэнтэй, өгүүлэмжтэй байгааг анхаарч ажиллалаа.

Уралдаанд ирсэн гэрэл зургууд хэр бодитой, үнэ цэнтэй, өгүүлэмжтэй байгааг анхаарлаа

Шилдэг 20 оролцогч бүгд гэрэл зурагтаа тодорхой хэмжээнд бүтээлчээр хандсан байсан. Гэхдээ шүүгчдийн хувьд зөвхөн шилдэг гурван бүтээлийг шалгаруулах шаардлагатай учраас гэрэл, сүүдэр, зохиомж, өгүүлэмж, мөн бүтээгдэхүүнийг хэрхэн илэрхийлж зурагтайгаа уялдуулсан байдалд голчлон үнэлгээ өглөө.

Цаашид ийм төрлийн уралдаанд оролцохыг хүсэж байгаа бол зургаа аль болох бодитой, энгийн атлаа өгүүлэмжтэй авахыг зөвлөе. Тэгж чадвал хэн бүхэн энэ уралдаанд оролцож, тэргүүн байранд шалгарах боломжтой. Энэхүү уралдаан жил бүр зохион байгуулагддаг. Тиймээс гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдыг өөрийгөө сорин оролцоорой гэж уриалмаар байна” гэсэн юм.

1-р байр эзэлсэн Ж.Сугаржавын өмнөөс шагналыг нь гардан авсан А.Орхон

1-р байр эзэлсэн Ж.Сугаржавын өмнөөс шагналыг нь гардан авсан А.Орхон “Зургийн эзэн маань хувийн шалтгааны улмаас шагналаа өөрөө гардан авч чадсангүй. Түүнд тэргүүн байр эзэлсэн тухай мэдээг одоогоор дуулгаж амжаагүй байна.

Миний хувьд зураг авах үеэр хамт явсан. Энэ бүтээлд аялагч хүний дүрийг дарсаар орлуулан илэрхийлсэн. Найз маань зургийнхаа жижиг деталь бүрийг өөрөө бэлтгэж, маш их сэтгэл гаргаж ажилласан. [yellow tail] брэндийн хамт олонд энэхүү уралдааныг зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

2-р байр эзэлсэн Ө.Сэргэлэн

2-р байр эзэлсэн Ө.Сэргэлэн “Эхнэр бид хоёр ярилцаж байгаад энэ уралдаанд оролцохоор шийдсэн. Ялагчдыг цахим хандалтаар бус, шүүгчдийн үнэлгээгээр шалгаруулна гэдэг нь оролцох гол шалтгаан боллоо.

Бүтээлээ Туул голын эрэг дээр амарч байх үедээ авсан. Манай охин гэрэлтүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн. Зургаараа гэрэлтэй, гэгээлэг ирээдүй рүү хамтдаа тэмүүлэх санааг илэрхийлэхийг зорьсон” гэлээ.

3-р байр эзэлсэн Г.Наранбаатар

3-р байр эзэлсэн Г.Наранбаатар “Энэ жил анх удаа энэхүү уралдаанд оролцож байна. Би гэрэл зургийн салбарт 15 жил ажилласан. Урьдчилан төлөвлөсөн санаагаа бүтээлдээ бүрэн хэрэгжүүлж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Уралдаанд оролцохдоо тодорхой хэмжээний төсөв гаргаж, шаардлагатай зүйлсээ бэлтгэж ажил хэрэг болгосон.

Бүтээлээрээ брэндийн өнгө төрхийг байгалийн элементүүдтэй хослуулж, урлагийн мэдрэмж төрүүлэхийг хүссэн. Үнэнийг хэлэхэд байр эзэлнэ гэсэн хүлээлт байгаагүй. Шилдэг 20 бүтээлд шалгарахаас өмнө бусад оролцогчдын зургуудыг сонирхон үзэхэд чанартай, бүтээлч гэрэл зургууд маш олон байсан” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан