Канадын нэгэн гэр бүл удамшлын ховор өвчний улмаас ирээдүйд хараагаа алдах эрсдэлтэй болсон гурван хүүхдийнхээ дурсамжид дэлхийн хамгийн сайхан зүйлсийг үлдээхийн тулд бүтэн жилийн турш дэлхийгээр тойрон аялжээ.
Эдит Лемей, Себастьян Пеллетье нарын дөрвөн хүүхдийн гурав нь ретинитис пигментоза (retinitis pigmentosa) хэмээх удамшлын, нүдний торлог бүрхэвчийг аажмаар гэмтээдэг өвчтэй. Энэ өвчний улмаас хараа бага багаар муудаж, цаашлаад хараагүй болох эрсдэлтэй байдаг. Хараа алдах явц хүн бүрд харилцан адилгүй байна.
![]()
Тэдний том охин Миа гурван настайгаасаа шөнө харахдаа хүндрэлтэй, аливаа зүйлд амархан бүдрэх болсон бөгөөд улмаар ретинитис пигментозатай болох нь тогтоогджээ. Хожим долоон настай Колин, таван настай Лорант нар мөн ижил оноштой болсон бол гэр бүлийн хоёр дахь том хүү Лео өвчлөөгүй байна.
Эмч нар хүүхдүүдэд өвчнийхөө улмаас хараагаа алдах эрсдэлтэйг хэлсний дараа гэр бүлд хүнд үе эхэлжээ. Гэсэн ч тэд айдаст автахын оронд хүүхдүүддээ аль болох олон сайхан дурсамж үлдээхээр шийдсэн байна.
![]()
Эдитийн ярьснаар, хүүхдүүдэд заан, анааш, байгаль, газрын зураг зэрэг зүйлсийн зургийг үзүүлж, харааны ой санамжийг нь хөгжүүлэхийг эмч зөвлөжээ. Харин тэр ном, зургаас харахын оронд хүүхдүүддээ эдгээрийг бодитоор үзүүлэхээр шийдсэн байна.
Ингээд гэр бүл аяллын төлөвлөгөөг гаргаж, хүүхдүүдийн хүссэн зүйлсийг багтаасан “хүслийн жагсаалт” бичжээ. Тэд морь унах, серфинг сурах, галт тэргээр хоноглох зэрэг хүсэлтэй байсан бол хамгийн бага хүү Лорант тэмээг унахыг хүсжээ.
Гэр бүл аяллаа Африкийн Намиби улсаас эхлүүлж, Замби, Танзани, Турк зэрэг орноор аялжээ. Дараа нь Монгол оронд таван долоо хоног аялж, тэндээсээ Индонез руу явсан байна. Монголд байх хугацаандаа гэр бүл нутгийн хөтөчтэй хамт аялж, байгаль, амьтан болон Монголын ахуйтай танилцжээ. Мөн тэд Улаанбаатар хотод Зайсан толгойд гарчээ.
Эцэг эх нь аяллын гол зорилгоо зөвхөн хүүхдүүдэд үзэсгэлэнтэй газрууд харуулах бус, ирээдүйд тулгарч болох бэрхшээлийг даван туулахад нь сэтгэлзүйн хувьд бэлтгэх явдал гэж тайлбарласан байна.
“Бид тэдэнд заан, анаашийг номноос харуулахын оронд бодитоор үзүүлж, аль болох олон сайхан дүр зургийг харааны ой санамжид нь үлдээхийг хүссэн” хэмээн Эдит ярьжээ.
Гэр бүл аяллынхаа туршид хүүхдүүдээ гэрийн сургалтаар хичээллүүлж, улс орон бүрийн шинэ орчин, хоол хүнс, соёлтой танилцуулсан байна. Эцэг эхийнх нь хэлснээр хүүхдүүд шинэ орчинд маш хурдан дасаж, аяллаас олон зүйл сурчээ.
Тэдний энэхүү түүхийг 2024 онд National Geographic-ийн “Blink” баримтат кинонд мөн өгүүлсэн байна. Кинонд хүүхдүүдийн хараа муудах аюултай нүүр тулсан гэр бүлийн дэлхийгээр хийсэн аялал болон тэдний дурсамжийг бүтээх гэсэн эцэг эхийн хичээл зүтгэлийг харуулдаг.
Эцэг эх нь хүүхдүүдээ ирээдүйд хараагаа алдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа биш бөгөөд анагаах ухаан хөгжиж, эмчилгээний арга олдоно гэсэн найдвараа хадгалсаар байна. Харин одоогоор тэд хүүхдүүддээ амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг аль болох ихээр мэдрүүлэхийг хүсэж байгаа ажээ.
Эх сурвалж: DailyMail.co.uk