Холливудын жүжигчин Николас Кейжийн Малибу дахь байшингийн гадна газар цөмөрч нүх үүсжээ.
Өмнөд Калифорнид сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй борооны улмаас авто зам нурж, цөмөрчээ. Ойролцоогоор 9.1 метрийн гүн нүх үүссэн аж.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хүн бэртэж гэмтсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. BBC News агентлаг Кейжийн төлөөлөгчдөөс тайлбар авахаар ханджээ. "The New York Times" сонинд уг байшингийн борлуулалтын талаар мэдээлснээр, жүжигчин уг үл хөдлөх хөрөнгийг 2024 онд худалдаж авсан байна.
8 фут орчим хэмжээтэй нүх үүссэн талаар жүжигчин Николас Кейжд энэ сарын долоонд мэдэгдсэн байна.
Нэгэн оршин суугч "Los Angeles" сэтгүүлд: “Тэр үед байшингийн эзэд нэг их санаа зовоогүй. Тэднийг хурдан хугацаанд засчихна гэж бодсон ч дараа нь бүх зүйл орвонгоороо эргэсэн" хэмээн хэлсэн байна.
Мягмар гаргийн өглөө эрт газар дахин цөмөрч, ойролцоогоор 30 футын хэмжээтэй асар том нүх үүсжээ. Нуралтын улмаас байшингийн гадна үүд хэсэг болон авто замын ихэнх хэсэг нүхэнд унажээ. Мөн хагарсан асфальт, бетон болон барилгын хог хаягдал дотор нь үлдсэн байна.
Нуралтын улмаас хий алдсан тул Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь яаралтай очжээ. SoCalGas(Southern California Gas Company буюу Өмнөд Калифорнийн Байгалийн Хийн Компани) хий алдсан хэсгийг аюулгүй болгож, зогсоосон гэж мэдэгдсэн байна.
Нүхний эргэн тойронд замын хөдөлгөөний тэмдэглэгээ байрлуулсан байна. AFP агентлагийн мэдээлснээр, далайн эргийн хүчтэй давалгаа нь нүх рүү орж, байшинг тулж буй баганын доогуур буцан урсаж байгааг харж болох аж.
Малибу хотын албаныхан тус гудамжинд байрлах таван байшинг орох боломжгүй, аюултай гэж үзэн оршин суугчдад анхааруулга өгчээ. Яаралтай тусламжийн машин нэвтрэх боломж эрс хязгаарлагдсан бөгөөд замын ихээхэн хэсэг нурсан тул тухайн бүс рүү нэвтрэх боломжгүй болж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC