Өрхийн үйлчилгээ гэхээр бидний хамгийн түрүүнд төсөөлдөг зүйл интернэт, телевиз, суурин утас байлаа. Харин амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр гэрт хэрэгтэй зүйлс нэмэгдэж, өрхийн үйлчилгээний хүрээ ч тэлж байна.
Өнөөдөр бид зөвхөн өндөр хурдны интернэт ашиглаж, хүссэн кино, контентоо үзэхээс гадна гэрээсээ хол байхдаа гэртээ юу болж байгааг мэдэх, хайртай хүмүүсдээ санаа тавих, болзошгүй эрсдэлийн талаар цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсдэг.
Эдгээр хэрэгцээнд нийцүүлэн Мобиком групп гэрийн аюулгүй байдал, тав тухыг өрхийн үйлчилгээнд нэгтгэлээ.
ӨРХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭРИН
Орчин үеийн өрхийн хэрэглээ интернэт, энтертайнмент, аюулгүй байдал гэсэн гурван чиглэлийг хамарч байна. mobihome-ийн хэрэглэгчид өндөр хурдны 5G интернэт, ТВ контентоо өөрийн хэрэглээнд тохируулан сонгохын зэрэгцээ камер, хаалга, цонхны мэдрэгч, утаа, газ, усны мэдрэгч зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг үйлчилгээндээ нэмэх боломжтой.
Эдгээр төхөөрөмжүүд бидний хувьд шинэ зүйл биш. Харин mobihome тэдгээрийг интернэт, ТВ контенттой хослуулан өрхийн үйлчилгээний хүрээнд санал болгож байна. Хэрэглэгч өөрт хэрэгтэй үйлчилгээ, төхөөрөмжүүдээ сонгож, нэг аппликэйшнээр удирдах боломжтой.
ДАРААГИЙН ҮЕИЙН ТАВ ТУХ
Гэрээсээ гарсныхаа дараа хаалгаа түгжсэн эсэхдээ эргэлзэх, хүүхэд гэртээ ирсэн болов уу гэж бодох, тэжээвэр амьтнаа ганцааранг нь үлдээчхээд санаа зовох үе бидэнд цөөнгүй тохиолддог. Ялангуяа аяллаар явах, гэрээ удаан хугацаагаар эзгүй орхих үед энэ мэт санаа зовох зүйл бүр ч нэмэгдэнэ.

Ийм үед mobihome-оор гэртээ юу болж байгааг хаанаас ч шалгаж болно. Камераар гэрийнхээ нөхцөл байдлыг харах, хүүхэд гэртээ ирсэн эсэхийг мэдэхээс гадна хаалга, цонх нээгдэх, утаа, газ, ус алдалт зэрэг эрсдэл илэрвэл анхааруулга авах боломжтой. Ингэснээр бүх зүйл хэвийн байгаа эсэхийг заавал очиж шалгах шаардлагагүй. Хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авч, гэрээсээ хол байсан ч санаа амар байх нь өнөө цагийн гэрийн тав тух юм.
ИРЭЭДҮЙГ ТЕХНОЛОГИОР ХОЛБОХ НЬ
Мобиком групп өнгөрсөн 30 жилийн хугацаанд харилцаа холбоогоор хүмүүсийг холбож ирсэн бол дараагийн 30 жилийнхээ эхлэлийг технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээр тавьж байна.
mobihome-оор өрхийн үйлчилгээний хүрээг тэлж, холболт, контент, гэрийн аюулгүй байдал, тав тухыг нэг үйлчилгээнд нэгтгэснээр технологийг хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд улам ойртуулж байна.
Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын албан ёсны сувгуудаас аваарай.