УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газар итгэл хүлээлгэх эсэхэд олонхын санал авах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт "Монголын төр ард түмнийхээ итгэлийг хүлээж байх ёстой.
Бидний харж буйгаар Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байна. Хоёрдугаарт, төсвийн тодотгол, өргөн барьсан төсөв нь нэг жилийн хугацаанд 25 хувийн өсөлттэй, биелэх боломжгүй байна. Олон улсын туршлагад Ерөнхий сайд, Загсийн газраас оруулж ирсэн бодлогын асуудлыг дэмжихгүй байгаа тохиолдолд, ЕС зөрүүлээд итгэл хүлээлгэх асуудлаа тавьдаг.
Ногдол ашиг хүртэх эсэхийг ЗГ ард түмнээсээ асуугаад шийддэг зүйл биш. Ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн зохицуулалтын хуулиар л шийдэх ёстой
Бид "Үндсэн хуулийн суурь зарчмаа зөрчөөд байна, төсөв чинь эдийн засгийн хувьд бодлого болж харагдахгүй байна, мөн кабинетийн зарчмаар ажиллаж чадахгүй байна" гэсэн гурван зүйлийг хэлээд байгаа юм.
Тиймээс Н.Учралын ЗГ гэж байгаа ч энэ бол Монголын төр. Ард түмний итгэлийг авахын тулд энэ бодлогоо үргэлжлүүлж чадахыгаа олонх хэсгээрээ дэмжүүлэх ёстой, тэгж байх энэ ЗГ цааш үргэлжлэх ёстой. Үгүй бол энэ Засгийн газар үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Уг асуудлаар Ардчилсан намын улс төрийн зөвлөл шийдвэр гаргаж, АН-ын бүлэгт чиглэл өгсөн.
Хоёрдугаарт, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэсэн үндсэн хоёр гэрээ бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээг албан ёсоор хоёр дахь удаагаа өөрчилж байна. 2009 онд гарын үсэг зурж, 2011 онд Монгол тал хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар болгосон сайжруулалтыг хийсэн. Засгийн газрын мэдэгдэж буйгаа хоёр дахь удаагийн өөрчлөлт нь Монгол талын өгөөжийг нэмэгдүүлж буй нь сайн хэрэг гэж үзэж буй ч бидэнд албан ёсоор цаасан дээр буугаад ирсэн зүйл одоогоор алга. Үүний дараа хувь нийлүүлэгчдийн гэрээний явцад хөндөгдөж буй хоёр том асуудал бий.
Татварын аргачлалын маргааныг Арбитрын шүүх дээр шийдэх, хөрөнгө оруулагчдын тал болоогүй Онтрэ-ийн асуудлыг Засгийн газар шийдэх ёстой. Гуравдугаарт, ногдол ашиг хүртэх эсэхийг ЗГ ард түмнээсээ асуугаад шийддэг зүйл биш. Ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн зохицуулалтын хуулиар л шийдэх ёстой" гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.