Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 10 жилд техник, технологийн шинэчлэл хийж, хүдэр боловсруулах хэмжээг 40 сая тоннд хүргэх үйлдвэрлэлийн суурь бүрдүүлснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай хийсэн уулзалтын үеэр танилцууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2027-2031 онд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор эрдэс баялгийн нөөц өсгөх, ил уурхайн болон авто тээврийн цехийн техникийн шинэчлэл, засвар, механикийн заводын өргөтгөл шинэчлэл, ус хангамжийн шугам хоолойн шинэчлэл, цахилгаан хангамжийн шугам сүлжээ, дэд станцын шинэчлэл хийх юм.
Мөн 1000 кВт-ын нарны цахилгаан станц барих, дэвшилтэт техник, технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор байгуулах, Оюут ордыг бүрэн ашиглах стратегийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлнэ. Үүнийг дэмжих тогтвортой эрх зүйн орчин, төрийн бодлогын шийдэл, хэрэгжилтийн нэгдсэн механизм хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр-үйлдвэрийн бодлогын уялдаа шаардлагатайг хэлсэн.

Мөн хөгжлийн дараагийн шатанд хүчин чадлыг дахин нэмэхээс илүү, бий болгосон хүчин чадлаас өндөр өгөөж авах, найдвартай ажиллагааг хангах, нөөц болон дэд бүтцийг урт хугацаанд оновчтой ашиглахыг зорьж байгааг илэрхийлжээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, "Эрдэнэт үйлдвэрийн зорилго, зорилтууд тодорхой, алсын хараа сайн байгааг харах сайхан байна" гээд, яамны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улс зээлжих зэрэглэл өндөр байгаа энэ үед урт хугацааны хөгжлийн зээлээр хөрөнгө оруулалтын төслүүдээ цаг алдахгүй хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн савалгаанд өртөхгүй байх боломж байгааг зөвлөсөн юм.
Түүнээс гадна Оюут орд, “Сэлэнгэ” амралтын бааз орчим илэрсэн Хүннүгийн үеийн дурсгалыг аврах хамгаалах, Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагаа эрчимжүүлэх чиглэл өглөө.
Эрдэнэт үйлдвэр 2017 онд 577.6 тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байсан бол өнгөрсөн онд 2.3 их наядыг төвлөрүүлжээ. Харин 2017-2025 онд Орхон аймгийн төсөвт 608 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол Булган аймгийн төсөвт 194 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ