gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ онд нийт 32.14 км авто замыг засан, шинэчилж байна

М.Лхагвадулам
Нийгэм
2 цаг 17 минутын өмнө
Twitter logo

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцжээ. 

2026 онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна. Тодруулбал, Сэлхийн авто зам, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс, Монелийн авто зам гэсэн гурван байршилд 14.54 км гол болон туслах гудамж замын засвар шинэчлэлтийг бүрэн гүйцэтгэж дууссан.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 17.6 км орон сууцны хороолол доторх замыг засаж, шинэчилж байна. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Сэлбэ ухаалаг хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор 100 айлын торлог зам, орон сууцны хороолол доторх замууд, олон түвшний уулзвар төслийг эрчимжүүлэхэд анхаарч, 2027 оны авто замын засвар, шинэчлэлийн ажлуудыг сайтар төлөвлөхийг үүрэг болгожээ.

НИЙСЛЭЛД БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН 491 АЖИЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 544 ажил хэрэгжиж байна. Үүнээс барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 онд он дамжин хэрэгжиж буй 305 ажил, 2026 оны шинэ 186 ажил хэрэгжиж байгаа юм. Энэ онд шинээр есөн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Орон сууцны фасад засварын 61  төсөл, арга хэмжээ дунджаар 66 хувийн гүйцэтгэлтэй байна.

“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ ИРСЭН 3517 ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. 150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаасан. Шийдвэрлэлт 64.2 хувьтай байна. Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувьтай хандсан байна. 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах зорилгоор “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НЕБ-ын 105 дугаар сургууль орчмын авто замын явган хүний гарцыг сайжруулж, шинээр тавихаар төлөвлөлөө.

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгчээ. Үүнд:

  1. Өвөлжилтийн бэлтгэл, агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт, угаарын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх,
  2. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлж, хичээл эхлэх болон тарах цагийн оргил ачааллыг тооцон чиглэл, давтамж, автобусны тоог нэмэгдүүлж, чиглэлд нэмэлт зохицуулалт хийх,
  3. Эмнэлгүүдийг бэлэн байдалд ажиллуулах, үйлчилгээг чанаржуулах, төрөлжсөн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  4. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний урсгалын судалгаа, тооцоонд үндэслэн ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, гэрлэн дохионы ухаалаг зохицуулалтыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  5. Сургуулийн автобусны үйлчилгээг яаралтай жигдрүүлж, маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлэх,
  6. Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд чанар, стандартын дагуу гүйцэтгүүлэн, хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан