Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ШШГЕГ-ын дарга А.Намсаманд Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд томилдог албан тушаалтнууд, зарим хорих байгууллагыг удирдах албан тушаалтнууд албаны нууцын тухай хууль зөрчсөн. Энэ нь ШШГЕГ төдийгүй, улс орны аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй тул холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандана гэдгээ мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр зарим агентлагийн дарга, хорих ангийн дарга зэрэг албан тушаалд хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүсийг томилохоор шахалт үзүүлсэн гэлээ.
Энэ талаар тэрбээр "Төр төмбөгөр, ёс ёмбогор гээд С.Амарсайхан сайдын хэлснээр жолоочийнх нь эхнэрийг Төр Хурх амралт, сувиллын газрын даргаар, жолоочийнх нь төрсөн дүүг Архангай аймгийн ШШГЕГ-ын даргаар томилсон. Бас Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шалгалтын газрын дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг Төв аймагт даргаар томилсон. Гэтэл дахиад шахсаар л байгаа. Энэ мэтчилэн зарим томилгоог хийхгүй, томилохгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд хэлэх, хэлэхгүй үгээр шахаж, сүрдүүлдэг асуудал гарч байна." гэж ярилаа.
Үргэлжлүүлэн "Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь манай үндсэн үйл ажиллагаанд байдаг. Гэтэл улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн өр төлбөртэй материалуудыг яамнаас шууд удирддаг асуудал гарч байна.
Тухайлбал хууль зүйн сайдын хамаарал бүхий компани дөрвөн сая гаруй ам.долларын өр төлбөртэй байж л байгаа. Танхимынх нь сайдын 53 тэрбум төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байж л байгаа.
20, 30 жил хорих байгууллагад ажилласан туршлагатай, ажлаас шалтгаалж сайдах, муудах зүйл бий гэдгийг ойлгоно. Гэвч ажил үүргээ хэвийн гүйцэтгэсний төлөө доромж үг хэлүүлэх нь зохимжгүй байна. “Чам мууг байранд чинь тавина”, “ажлыг чинь авна” гэх мэтээр дарамталж, сүрдүүлж байхад ямар ч алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэж байхгүй. Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй. " гэв.