gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол, ОХУ бизнес, бүс нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлнэ

М.Лхагвадулам
Нийгэм
3 цаг 47 минутын өмнө
Twitter logo

Монгол Улс, Оросын Холбооны Улсын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, хил орчмын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт” 2026 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Чуулга уулзалтад Монгол, Оросын төрийн болон орон нутгийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоо, аж ахуйн нэгжийн 400 гаруй төлөөлөгч оролцож байна. 

БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ БОЛОМЖТОЙ УЯЛДУУЛНА

Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэх нэгдсэн болон салбар хуралдаан, бизнесийн уулзалт, хоёр талт уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр:

  • “Тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн коридорыг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт салбар хуралдаан;
  • “Монгол, Оросын бүс нутгуудын спортын салбарын хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан;
  • Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан;
  • Бизнесийн төлөөллийг холбоо тогтоох уулзалт (B2B);
  • Монгол, Оросын бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн;
  • Монгол, Оросын бүс нутгийн төлөөлөгчдийн хоёр талт уулзалт, хэлэлцээ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Мөн Монгол, Оросын хамтын ажиллагааны үндэсний бизнесийн зөвлөлүүдийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын 18 дугаар хуралдаан, чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг зохион байгуулна.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй B2B уулзалт, бүс нутгийн төлөөлөгчдийн хоёр талт уулзалт, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн нь Монгол, Оросын аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага болон орон нутгийн төлөөлөгчдийн шууд харилцааг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлоход чиглэж буй.

Түүнчлэн чуулга уулзалтаар тээвэр, хил орчмын хамтын ажиллагаа, спорт, аялал жуулчлал болон бүс нутгийн эдийн засгийн харилцааны бусад чиглэлээр санал солилцож, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан