УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж эхэллээ. Дараах хуулийн төслийг хэлэлцэнэ.
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

"Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай: Чингис хаан баялгийн сан нэгдлийн хувьд эхний хагас жилд 9 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. 1,6 их наяд төгрөгийн ашигтай ажилласан.
Ер нь төрийн өмчит компаниуд ачааллаа үүрч ирсэн. Энэ удаад ч гэсэн төсөв хүндрэлтэй, орлого бага үед дэмжлэгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ 14400 ам.доллар, нүүрсний үнэ 66 мянга ам.доллар орчим байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад харьцангуй гайгүй. Тодотголын үнэ дээр нэг их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Баялгийн сангийн хуулиараа төрийн өмчит компани 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилбал түүнийхээ 34 хувийг нь баялгийн санд, 66 хувийг төрд өгөх ёстой. Төрд өгөх ногдол ашгийн өглөг нэлээд өндөр байгаа. Эрдэнэс Таван толгойд одоогийн байдлаар 5,8 их наяд төгрөгийн өглөг байна. Хэрвээ хуульд өөрчлөлт оруулах юм бол нэг их наяд төгрөгийн өглөгийг төсөвт дэмжлэг үзүүлнэ.
Харин иргэдэд Баялгийн сангийн хууль батлагдсанаас хойш 1,7 их наяд төгрөгийн 34 хувьд ногдох ногдол ашиг хуваарилсан. Одоогоор нэг иргэнд ногдох нэрийн дансанд байгаа үлдэгдэл 306 мянган төгрөг байгаа. Үүнийг оны эцэст 480 мянган төгрөгт хүргэхээр ажиллаж байна. Үндсэндээ энэ онд 550 орчим тэрбум төгрөгийг оруулна гэж төсөвлөж байгаа.