gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"ХЭҮК төсвийг хүний эрхийн үүднээс хэмжиж, зорилтот бүлэгт анхаарахыг хүсдэг"

Б.Нямдарь
Нийгэм
3 цаг 33 минутын өмнө
Twitter logo

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид УИХ-ын тамгын газрын ажилтнуудад танилцуулсан “Төсөв ба хүний эрх” сэдвээрх илтгэлдээ ХЭҮК-ын чиг үүргийг хэрэгжүүлэхэд ямар асуудал гардаг талаар ярилаа. 

- Хүний эрхийн зөрчил гардаг үндсэн нэг шалтгаан нь төсөв санхүүгийн хуваарилалт, хүрэлцээ гэж бид үздэг. “Хүний эрхийг хамгаална”, “Эмэгтэйчүүдийн эрхийг бодитой болгоно”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжинэ” гээд материаллаг хуулиудыг та бүхэн өөр өөрийнхөө салбар чиглэлээр маш сайн хийдэг. Үйл ажиллагаандаа энэ бүхэн яаж бууж байгаад анхаарал хандуулах ёстой.

Төсөвтэй хамааралтай маш олон санал оруулж ирдэг. Жишээлбэл сонгууль дууссаны дараа сонгох сонгогдох эрх хангагдсан эсэхийг ХЭҮК дүгнэдэг.

Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагууд бий. Тэнд төсвийн тодотголоор хоол, эмийн зардлыг нь хасчихдаг. ХЭҮК-ийн гишүүн хорих анги, цэргийн ангид яваад очно. Эмүүд нь хугацаа дууссан байдаг. Эм авах боломжгүй. Даралт бууруулах, өвчин намдаах хоёрхон эм бид өөрсдөө авч байгаа эсвэл мөнгөөр нь авхуулж байгаа гэнэ.

Салбарын төсвийг харвал том тоо харагдана. Яваад очихоор анхан шатандаа ийм байдалтай. Ийм учраас бид зохистой юм уу, үр нөлөөтэй юм уу? Хуваарилалт хэрхэн явагдаж байгаа нь бас нэг асуудал. Хоолны зардал бас хасагдсан. Аж ахуйн аргаар өөрсдөө шийд гээд байгаа юм уу? Гэтэл нөгөө талаас стандарт байдаг. Илчлэг нь тэд байх ёстой гээд шаардлага тавьдаг. Үүнийг нь шаардахаар төсөв байхгүй. Дотор мах 50 хувь, мах 50 хувь байх ёстой гэдэг. Ийм асуудлууд гарч ирдэг юм.

Та бүхэн төсвийг боловсруулах, хянах, үнэлэхэд оролцдог, чухал чиг үүрэг хэрэгжүүлдэг. Төсөв анхан шатандаа зохистой, үр нөлөөтэй зарцуулагдсан уу гэдэгт анхаарал тавиач ээ гэж сануулж байгаа юм.

Хүний эрхийн үүднээс төсвийг хэмжихэд зорилтот, эмзэг бүлэгт очих хуваарилалтыг илүү анхаарахыг хүсдэг. Хөдөө орон нутаг, хамгаалалт шаардлагатай хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнх, хүний эрх хамгаалагч, цэргүүд, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдлуудыг харах ёстой. Төсвийн тухай хуульд хэлэлцэнэ, саналыг нь авна, оролцуулна гээд бүгд бий.

Хоёр жилийн өмнө 23 дахь илтгэлд Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал гээд боловсролын асуудлыг авч үзсэн. Тэгэхэд дотуур байран дахь хүүхдийн хоол хүнсний зардал гээд нэг төсөв байгаа юм. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2000 төгрөг. Яаж хүргэх юм бол гээд асуулт тавихуйц тоо тавьчихдаг. Үүнээс харахад юун шим тэжээл..

Бид болохоор цагдаагийн буруу, гавлах ёсгүй гэдэг. Цагдаа “Би яах байсан юм бэ. Энэ хүнийг явуулахаар агсам тавиад, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод осол гаргах гээд байна шүү дээ” гэдэг.

Төсөвтэй хамааралтай маш олон санал оруулж ирдэг. Жишээлбэл сонгууль дууссаны дараа ХЭҮК сонгох сонгогдох эрх хангагдсан эсэхийг дүгнэдэг. Сонгогчдын боловсролд мөнгө зарцуулдаггүй юм байна гэж үзсэн. Комисс сонгуулийн жилээр хязгаарлахгүй, сонгогчийн боловсролд зориулж тогтмол төсөв тусгахыг шаардсан. СЕХ 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн ч 2026 онд батлагдсан төсөв нь 9 сая төгрөг. Иймэрхүү л юм болоод байдаг.

Хамгийн сүүлийн илтгэлдээ бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар онцолсон. 3000 хүнтэй нэг сум байлаа гэхэд хүний тоогоор нь төсөв өгдөг. Шилжилт хөдөлгөөн ихтэй Өмнөговьд жишээ нь жолооч нар ирээд үзүүлбэл шууд ачаалал нэмэгдэнэ. Ийм тохиолдолд яах эсэх нь мэдэгдэхгүй. Анхан шатанд лаборатори хэрэгтэй гээд байгуулдаг. Урвалжгүй шинжилгээ хийж чадахгүй гэх асуудал түгээмэл.

Шүүх шинжилгээний асуудал төсөвтэй шууд хамаатай юм билээ. Шүүхэд нотлох баримт хангаж өгдөг шинжилгээний ганц л байгууллага Монголд бий. Энэ байгууллагын нөхцөл байдалтай танилцаж байхад байр сав, хүний нөөц, цалин хөлс, лаборатори гээд олон юм хангалтгүй юм билээ. Шүүх шударга байх ёстой л гээд байдаг. Гэтэл нотлох баримт бүрдүүлдэг байгууллага нь нэг ийм байдалтай.

Хүүхэд хамгаална гэж бүх хуулиас харж болно. Хамтарсан багт тавьж байгаа зардал 50 мянган төгрөг. Эрсдэлтэй ангилалд орсон дахин дахин очих ёстой хүүхэд дор хаяж 110 бий. Суманд алслагдсан газрууд ч байгаа. Сум, аймгийн төсөвт энэ зардлыг суулгах ёстой гэж бид байнга л шаарддаг. Сургуулийн орчинд дотуур байрны асуудал бий. Стандарт шаардлага хангахгүй, актлагдсан байранд, ус бороо дусдаг, тэр битгий хэл өвөл гадуур хувцастайгаа сууж байдаг дотуур байр таарч байсан. Үе шаттайгаар шийдэж байна гэсэн хариу өгдөг. УИХ-ын тогтоолд туссан, Засгийн газраас бид хэрэгжилтийн мэдээллийг авдаг. Жилдээ таваас долоон дотуур байрыг засдаг энэ хурдаар хэзээ засварлагдаж дуусах нь ойлгомжгүй.

ХЭҮК-ийн илтгэлийн мөрөөр УИХ тогтоол гаргадаг. Хэрэгжилт нь дунджаар 50 хувьтай. Яагаад хэрэгждэггүйг лавлахад "Төсөвтэй хамаатай. Үе шаттай шийдэж байна. Нэг амьсгаагаар шийдэх боломжгүй" гэж хариулдаг.

Бид нэг асуудал тавиад араас нь үүнийхээ төсвийг шийдээч гэдэг. Хүүхэд хамгааллын бодлого байна. Сайн хэрэг. Одоо төсвийг нь тавь гэнэ. Манай байгууллагуудын уялдаа холбоогүй байдал үүн дээр гарч ирдэг.

Бид жилдээ 1400 гомдлоор зуун хяналт шалгалт хийгээд, 110 орчим шаардлага зөвлөмж явуулдаг. Үүний 50 хувь нь төсөвтэй холбогддог.

Нөгөө байгууллага нь манайхаас хүсэж байгаа юм. Та нар шаардаад төсөв тавиач гээд байхаар нь бид 10 сая төгрөгийн төсөв тавьсан чинь аудитаас буруу гээд акт тавьчихлаа. “Зориулалтын бус зарцуулалт” гэж үзэж байна гэсэн. Үүнийг яах юм бэ та нар тайлбар өгөөч гэдэг. Энэ асуудлыг бид аудитад танилцуулсан. Гэхдээ хуулиар шийдэхгүй бол яриа хэлэлцээрээр шийдэх асуудал биш шүү дээ. Бид жилдээ 1400 гомдлоор зуун хяналт шалгалт хийгээд, 110 орчим шаардлага зөвлөмж явуулдаг. Үүний 50 хувь нь төсөвтэй холбогддог.

Боловсролын орчинд дэд бүтэц чухал юм байна. Хүүхэд хамгааллын асуудал байнга орж ирдэг. Та нар урьдчилан сэргийлэх ажил хийсэн юм уу гэдэг. Бидэнд тийм боломж байгаа юм уу хэмээн асуудаг.

Та нар санаж байгаа бол Хөвсгөлийн нэг суманд цагдаа нэг иргэнийг шонгийн модонд гавлачихсан зураг байсан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гээд байхаар нь шонгийн модонд гавласан гээд сошиалаар зураг нь яваад байсан. Үүний цаана ч төсвийн асуудал байсан. Олон суманд баривчлах, саатуулах байр байхгүй. Цагдаагийн ажилтан хэсгийн төлөөлөгч кабонд ажиллаж амьдардаг.

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарна. Хаана аваачих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Цагдаа яадаг вэ гэхээр хэдэн цаг хамт суугаад  “Чи ингэж болохгүй” гээд бараг тайвшруулж эрүүлжүүлдэг. Дараа нь явуулна, өөр арга байхгүй. Саатуулах боломж байхгүй. Бүүр болохгүй бол аймаг руу аваад явдаг гэж байгаа юм. Зарим ойрхон газар болоод байдаг. Хөвсгөлд бол хэцүү. Машин байхгүй гээд дээс томж найзыгаа аварна гэдэг үлгэр шиг юм болдог.

Бид болохоор цагдаагийн буруу, гавлах ёсгүй гэдэг. Цагдаа “Би яах байсан юм бэ. Энэ хүнийг явуулахаар агсам тавиад, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод осол гаргах гээд байна шүү дээ” гэдэг. Ийм учраас л бид хүндээ ээлтэй байх тухай яриад байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын төсөвт бас анхаарах учиртай. Тэгш хамран сургалт гэж зарласан. Мэргэшсэн туслах багшаа одоо бэлдэж байна. Мэргэжил арга зүй эзэмшсэн байх ёстой. Хэрэгцээнд нь тохирсон сургалтын хөтөлбөр байхгүй. Ийм байдлаар хийгээд байдаг. Материаллаг эрх зүйн зохицуулалт нь түрүүлж яваад байна. Асуудал үүсэхээр буруутан нь багш эцэг эх болоод байдаг. Зохион байгуулалтыг нь төр хийсэн юм уу гэхээр үгүй.

Ахмадын асрамжийн үйлчилгээний ихэнх хувийг хоол эзэлдэг юм билээ. Бусад хөгжлийн асуудал орхигдож байна гэж манайх дүгнэдэг.

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газрыг бий болгооч гэж гэдэг асуудлыг ХЭҮК 2007 оноос хойш тавьсан юм билээ. Ийм учраас том тоон дээр ажиллахын сацуу зорилтот бүлэгт, ялангуяа суманд яаж тусах бол гэдгийг бодох ёстой. Гэмт хэргийн гаралт нөхцөл байдал нь ч ондоо. Зарим суманд хүнд гэмт хэрэг дандаа гардаг. Шалтгааныг судлах, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ажиллах хэрэгтэй болдог. Ийм асуудлууд тулгарч байдаг. Та бүхэн бодлого боловсруулах, төсвөө хянах, шийдвэр гаргах туслах дэмжих үүргээ хэрэгжүүлэхдээ энэ бүхнийг бодолцоорой гэв.

Эх сурвалж: Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан