gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймаг ДНБ-ий хэмжээгээр баруун бүсэд тэргүүлж байгааг онцлов

М.Лхагвадулам
Нийгэм
3 цаг 59 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэжээ.

Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Ховд аймгийнх юм. Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Станц 2030 онд ашиглалтад орсноор баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, төвийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.

ХX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх учиртайг хэллээ.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, шинээр 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 330 сая ам.долларын үнэ бүхий самнасан ноолуур экспортод гаргасныг дурдлаа.

Цаашид улс орны хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрийг жадлан эсэргүүцдэг, гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байх нь чухал гэдгийг онцоллоо. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үүнээс болж саатан, 2-3 жилийн хугацаа алдсаныг жишээ болголоо. Гэхдээ тухайн үед эсэргүүцэж байсан иргэд одоо зөвөөр ойлгон, дэмжиж байгааг хэллээ.

Ховд аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны байдлаар 1 их наяд 554 тэрбум төгрөгт хүрч, баруун бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17,1 сая төгрөгт хүрчээ.

Эдгээр үзүүлэлтээрээ баруун бүсдээ тэргүүлж, улсын хэмжээнд Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн дараа дөрөвдүгээрт орж байна.

Эх сурвалж: President.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан