Канадын алдарт дуучин Селин Дион зургаан жилийн дараа анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийж, Францын Парис хотноо тайзнаа эргэн ирлээ.
Тэрээр Парис хотод эхлүүлсэн тоглолтын цувралаа үзэгч дүүрэн танхимын өмнө нээсэн бөгөөд энэхүү эргэн ирэлт нь ховор тохиолддог мэдрэлийн эмгэгтэй тэмцэж, уран бүтээлээ түр зогсоосноос хойших анхны тоглолт болж байна.
58 настай дуучинСелин Дион ирэх найман сарын хугацаанд 26 тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.

Селин Дион 2022 онд өөрт нь “Stiff Person Syndrome” буюу булчин чангарч, агших шинжээр илэрдэг ховор мэдрэлийн эмгэг оношлогдсоноо олон нийтэд мэдээлсэн. Өвчний улмаас тэрээр тоглолтуудаа цуцалж, тайзнаас завсардахаас өөр аргагүй болсон юм.
Харин энэ удаа тэр үзэгчдийнхээ өмнө дахин гарч ирээд, бууж өгөөгүй гэдгээ харуулсан нэгэн жишээ нь өөрөө болж байгаагаа онцолжээ. Учир нь Селин Дион өмнө нь ч эргэн тайзнаа гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “Би бууж өгөхгүй" хэмээн хэлж байсан юм.
Түүний тайзнаа эргэн ирсэн нь зөвхөн хөгжмийн карьерынх нь үргэлжлэл бус, хүнд өвчинтэй нүүр тулсан ч хүсэл мөрөөдөл, уран бүтээлээсээ татгалзаагүй түүний тэсвэр хатуужлын илэрхийлэл болж байна.