Өвөлжилтийн бэлтгэл хангуулах хүрээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн Ховд, Увс аймагт ажиллаж байна. Тэд Увс аймаг дахь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбар хариуцдаг 110/35/10 кВ-ын Улаангом дэд станцад өчигдөр (2026.09.12) ажиллалаа.
Тус дэд станцад зарим асуудал тулгамдаж байгааг Реле хамгаалалт, туршилт тохируулгын албаны дарга Г.Баярхүү хэлэв. Юуны түрүүнд, ОХУ-ын импортын С-458 ЦДАШ-аар авах чадлын хэмжээ тулсан буюу 50 МВт-д хүрчээ. Иймээс уг ЦДАШ-аар авах чадлын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа аж.
110 кВ-ын нэг хэлхээт С-458 ЦДАШ-ыг 1995 онд ашиглалтад оруулсан бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 40 МВт юм. Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ОХУ-ын “Тува энерги” компанитай зөвшилцсөнөөр ачааллыг 50 МВт, ослын үед 55 МВт-д хүргэхээр тохиролцсон байна. ЦДАШ-ын нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэхгүй бол Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах хүндрэлтэй нөхцөл үүсэх эрсдэлтэй гэлээ.
Улаангом дэд станцын 10 МВА чадалтай хүчний трансформатор өвлийн их ачааллын үед зэрэгцээ ажилладаг. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Т1, Т2 трансформаторыг шинэчлээгүй юм. 2004, 2014, 2021 онд их засвар хийсэн гэхчлэн их болон урсгал засвар тогтмол хийдэг ч сэлбэг хэрэгсэл олдоцгүй болсон, хийн реле нь гацдаг, тэлэгч бак болон тос юүлэгч хаалтуудаар тос их хэмжээгээр алддаг байна.
Үүнээс шалтгаалж аль нэгт нь гэмтэл гарвал Улаангомоос гадна Сагил, Түргэн, Наранбулаг, Тариалан сумын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах эрсдэлтэй аж.
Иймээс 2х10 МВА чадалтай трансформаторын чадлыг 2х25 МВА болгох, 10, 35, 110 кВ-ын оруулгуудын гүйдлийн трансформаторыг шинэчлэх шаардлагатайг мөн дурдав. Ингэснээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг ханган, бүс нутагт жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжих, Улаангомд барихаар төлөвлөсөн үйлдвэр, технологийн парк, хог дахин боловсруулах үйлдвэрийг цахилгаанаар хангах нөхцөл бүрдэхийг дээрх дэд станцынхан тодотголоо.