Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий сургуулиуд улсаас 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал хуваарилсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд анхаарлын төвд байна. Тодруулбал, түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээрх “Их Засаг Кингс Скүүл” сургуулийн талаар мэдээлэл гарсан юм.
Харин Ерөнхий сайд Н.Учрал энэ мэдээллийг үгүйсгэж, “Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн төсөвт тусгасан төсөл, хөтөлбөр, санхүүжилтээ Боловсролын яам ил тод мэдээлэх ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Ням-Осорын Учралын хөрөнгө оруулгын мэдээлэлтэй танилц.
ТҮҮНИЙ ХУВЬ ЭЗЭМШИЖ БУЙ КОМПАНИУД
- “Эрдэнэс Тавантолгой” ХК
- “Грийн Ланд групп” ХХК
- “Их Засаг олон улсын их сургууль” ХХК
- “Гоц жаалууд” цэцэрлэг ХХК
- “Массив трейд” ХХК
- “Рояал Академи” ХХК
ӨӨРИЙН ОРЛОГО 89 ХУВИАР БУУРЧ, ГЭР БҮЛИЙН ОРЛОГО 75 ХУВИАР ӨСЖЭЭ

Н.Учралын өөрийн нийт орлого 2024 онд 1.78 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 196.1 сая төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл нэг жилийн дотор 88.9 хувиар буурчээ. Харин гэр бүлийн орлого эсрэгээрээ 2024 оны 47.5 сая төгрөгөөс 83.2 сая төгрөг болж, 75.2 хувиар өссөн байна.
4.3 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, 2.7 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ

2024 онд 5.03 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан орон сууц, барилга байгууламж 2025 онд 4.28 тэрбум төгрөг болж, 750 сая төгрөгөөр буурчээ. Энэ нь хөрөнгийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой харагдаж байна.

Харин банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө нь 2024 оны 2.18 тэрбум төгрөгөөс 2025 онд 2.73 тэрбум болж, 551.5 сая төгрөгөөр өсжээ.

2024 онд хоёр нийтийн орон сууц мэдүүлж байсан бол 2025 онд оронд нь хоёр амины орон сууц бүртгүүлжээ. Зуслангийн хоёр байшин, үйлчилгээний зориулалттай нэг объект, хоёр авто зогсоол хэвээр байна.

Тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ ч 965 саяас 953 сая төгрөг болж бага зэрэг буурсан байна. 2025 онд өмнөх оны Toyota Alphard-ын оронд Li Auto Ideal бүртгэгдсэн бөгөөд нийт дөрвөн автомашин мэдүүлжээ.

Үүнээс гадна 2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт тэрээр 20 сая төгрөгөөр үнэлэгдэх мал, 234 сая төгрөгийн авлага, 85 сая төгрөгийн үнэт эдлэл, нийт 150 сая төгрөгөөр үнэлэгдсэн 0.07 га хэмжээтэй гурван газар эзэмших эрх, гурван эрх бүртгүүлжээ. Мөн зээлгүй гэж мэдүүлсэн байна.

“Их Засаг Кингс Скүүл” -ийн эцсийн өмчлөгч нь иргэн Ж.Цэцэгмаа гэж УБЕГ-ын цахим хуудсанд бүртгэжээ. Үйл ажиллагааны чиглэлээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж 2025.02.03-нд мэдүүлсэн байна.