Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн Ховд аймагт барьж буй 19.8 МВт-ын хүчин чадалтай Мянгадын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлын явцтай өчигдөр /2026.09.11/ танилцлаа.
Тус станцыг Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд барьж байна.
Мөн станцтай хамт 4 МВт/10 МВт.ц хүчин чадалтай цэнэг хураагуурын систем байгуулах бөгөөд төслийг арванхоёрдугаар сарын 15-ны дотор нэгдсэн сүлжээнд холбоно гэж Эрчим хүчний салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэд зохицуулагч М.Наранбат мэдээлэв. Одоогоор барилга угсралтын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьтай байна.
Төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын стратегийн сан гаргаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Zongtian Photovoltaic Technology”, “Jiangsu Zhongtian Technology” компанийн түншлэл гүйцэтгэж байна.
Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ мөн өсжээ. Тухайлбал, 2024 онд 229.8 сая кВт.ц, 2025 онд 264.5 сая кВт.ц эрчим хүч импортолсон байна.
Мянгадын нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, эрчим хүчний импортыг 17 орчим хувиар бууруулан, жилд хоёр сая ам.доллар хэмнэх боломжтой гэж тооцоолжээ.
Түүнчлэн дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлснээр баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай байдал сайжрах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам