Өдгөө 40 настай Грэммийн шагналт дуучин Леди Гага болон түүний сүйт залуу Майкл Полански нар анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар "PEOPLE" сэтгүүл мэдээллээ. Харин Леди Гагагийн төлөөлөгчид одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Энэ тухай мэдээллийг "Page Six" сайт анх нийтэлжээ.
Леди Гага өмнө нь ээж болох хүсэлтэй гэдгээ хэд хэдэн удаа ярьж байсан юм. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа ирээдүйн 10 жилийн төлөвлөгөөнийхөө талаар ярихдаа хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа хэлжээ.
Тухайн үед тэрбээр “Би илүү олон кинонд тоглож, хүүхэдтэй болохыг хүсэж байна” хэмээн ярьсан байна.
Мөн 2020 оны гуравдугаар сард Instyle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэр бүлтэй болох хүсэлтэйгээ дахин илэрхийлжээ.
Харин 2025 оны аравдугаар сард орсон нэвтрүүлгийн үеэр Леди Гага ээж болохыг амьдралынхаа “дараагийн гол дүр” хэмээн нэрлэсэн байна.
Леди Гага, Майкл Поланскийн харилцаа
Леди Гага, Майкл Поланскийн харилцаа 2020 онд олны анхаарлын төвд орсон юм. Тэднийг Лас Вегаст болсон шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр үнсэлцэж буйг гэрэл зурагчид анх олж харжээ.
Үүний дараахан 2020 оны Супер Боулын үеэр Майами хотод хамт байсан зургаа нийтэлснээр хосууд харилцаагаа олон нийтэд ил болгосон байна.
COVID-19 цар тахал дэгдэх үед тэд хөл хорионы хугацааг хамт өнгөрүүлж, харилцаагаа улам бэхжүүлжээ
Эх сурвалж: People.com