Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг хүргэе.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.
Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургуулиас ямар нэгэн хүсэлт гаргаагүй

Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” болон "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулийн хувьсах зардалд улсаас 3.5 тэрбум төгрөгийн хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдсан.
Энэ мэдээллийн дагуу сэтгүүлчид өнөөдөр Ерөнхий сайдаас тодруулахад, Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй. Улсын Ерөнхий сайд хүн ийм утгагүй юм хийнэ гэж байхгүй" гэсэн юм.
Төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдын цалинг 2027 онд нэмэхээр төсвийн төсөлд тусгажээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.09.09) ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа төрийн албан хаагчдын цалин хөлсийг ялгавартайгаар нэмэгдүүлж байгааг шүүмжилж, цалин хөлсний нэгдсэн бодлоготой байх шаардлагатайг онцоллоо.
Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 2027 онд нэмэгдүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр багш, ажилтны цалин, сурах бичгийн хангалт болон эмийн зах зээлээс чанаргүй эмийг шахах асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа мөн багш нарын орон нутгийн урамшуулал, 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох эсэхийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос магадлан асууж, тодорхой хариулт авсан юм. Орон нутагт тогтвортой ажилласны урамшууллыг энэ оны төсвийн тодотголд багтаан хугацаанд нь шийдвэрлэж, 36 сарын буцалтгүй тусламжийг 2027 оны төсөвт тусгаж олгоно гэсэн хариултыг Төрийн нарийн бичгийн дарга өгөв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийн хэмжээг өнгөрсөн онд 20 хувиар, бусад халамжийг 8.6 хувиар нэмэгдүүлсэн талаар танилцуулж, ирэх жил 10 хувиар нэмэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгаад байгааг дурдав.
Энэчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн төсвөөс 13.2 тэрбум төгрөг хасагдсаны учрыг тодруулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир зарим хувийн сургуульд төсөв хуваарилсан талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара “цалинтай ээж” тэтгэмжийн 50 000 төгрөгийг нэмэгдүүлэх боломж болон хүүхэд хамгааллын зардлыг 1.0 тэрбум орчим төгрөгөөр танасны ач холбогдлыг асууж, хариулт авсан юм.
Эрчим хүчний үнэ нэмэхгүйн тулд төсөвт 200 тэрбум төгрөгийн татаас тусгажээ

Энэхүү татаас нь хоёр үндсэн зориулалттай тадаар Эрчим хүчний сайд Б.Найдлаа хэллээ.
Нэгдүгээрт, энэ онд цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байж, үүсэх зөрүүг төсвийн татаасаар нөхөхөөр төлөвлөжээ.
Хоёрдугаарт, эрчим хүчний салбарт энэ онд 350 тэрбум төгрөгийн засварын ажил хийх шаардлагатай байгаа аж. Цахилгааны үнэ тариф бага, төсвийн дутагдалтай холбоотойгоор шаардлагатай засвар үйлчилгээг бүрэн хийх боломжгүй нөхцөл үүссэн тул үүнд 93 тэрбум төгрөгийн төсвийн татаас олгохоор тусгасан байна.
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Япон улсын Токио хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Токио хотын ЁоЁоги үндэсний биеийн тамирын зааланд дэлхийн 53 орны 6500 орчим тамирчин ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Arte Suave Mongolia Jiu-Jitsu Academy"-ийн тамирчид амжилттай оролцож, хоёр төрлөөс нийт 26 медаль эх орондоо авчирлаа.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛҮҮД
Байрны урьдчилгааг 15 хувь болговол өнөөдрийн төлбөр буурах ч маргаашийн өр өснө

Өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүссэн залуу гэр бүлүүдийн өмнө хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь урьдчилгаа төлбөр байдаг. Тогтмол орлоготой байсан ч түрээс, хоол хүнс, хүүхдийн хэрэглээ, хэрэглээний зээл зэрэг өдөр тутмын зардлаа төлсний дараа үлдсэн мөнгөө урьдчилгаанд зориулан хуримтлуулах шаардлагатай.
Харин Засгийн газраас 2027 онд 16 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөж, 14 мянган өрхийг зургаан хувийн ипотекийн зээлээр, хоёр мянган өрхийг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцжуулах талаар танилцуулсан. Мөн төрийн барьж буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулах талаар мэдээлсэн. Тэгвэл урьдчилгаа төлбөрийг хоёр дахин бууруулах шийдвэр залуу гэр бүлүүдэд орон сууцтай болоход бодит дэмжлэг болж чадах уу? гэдгийг сэтгүүлч М.Ариунзаяа сурвалжиллаа.
Нөхрийнхөө халцарсан үсийг ургуулах оролдлого маань халгайтай тосоо Америкт гаргах эхлэл болсон

Нөхрийнхөө халцарсан үсийг ургуулах гэж эхлүүлсэн “туршилт” өнөөдөр АНУ-ын зах зээлд хүрсэн түүхийг хуваалцаж байна. 2020 онд эхэлсэн OYU Botanica брэнд өдгөө Сан-Франциско хотод үйлдвэртэй бөгөөд тус улсын Westfield Их Дэлгүүрүүд, Atlas Store салбар тэргүүтэй 50 гаруй гоо сайхны салон, дэлгүүрт нийлүүлдэг болжээ.
Халгай, чацаргана, өөхөн тос зэргийг ашиглан уламжлалт аргаар Америкт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг "OYU Botanica" брэндийн үүсгэн байгуулагч Д.Төгс-Оюунтай сэтгүүлч Б.Мөнхчимэг ярилцлаа.
Кофе уунгаа хүссэн бүхнээ урлах боломжтой “Оёдлын кафе”

Хотын нэгэн гудамжинд оёдлын машины тачигнах чимээ сонсогдоно. Эргэн тойрноо ажвал бор өнгийн хаяг дээр "Оёдлын кафе" гэж бичжээ. Хаалгыг нь татан ороход кофены үнэр, даавууны өнгө, оёдлын машинаар дүүрэн дулаахан орчин угтав. Шинэхэн нээгдсэн "Оёдлын кафе"-ны талаар үүсгэн байгуулагч Б.Нямдэлгэртэй сэтгүүлч Г.Саруулсанаа ярилцлаа.