Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Хушаат суманд гурвалсан үйлчилгээ нэвтрүүлсэн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Мобиком Корпораци үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ жил Монгол Улсын өнцөг булан бүрд технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд охин компани болох Мобиком Нэтворкс ХХК-аар дамжуулан орон нутгийн сүлжээний дэд бүтцийг өргөжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Мобиком Нэтворкс ХХК нь Монголын Цахилгаан Холбоо ХК-ийг интернэтийн бөөний урсгал болон орон нутгийн дамжуулах сүлжээгээр хангаж, улмаар Баруунбүрэн, Хушаат сумдын иргэдэд өндөр хурдны интернэт, телевизийн контент болон дижитал үйлчилгээг хүргэхэд шаардлагатай, найдвартай дэд бүтцийн суурийг бүрдүүллээ.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд орон нутгийн иргэд чанартай, өндөр хурдны интернэт болон дижитал үйлчилгээг илүү хүртээмжтэй ашиглах боломж бүрдэхийн зэрэгцээ боловсрол, ажил хөдөлмөр, мэдээлэл, харилцаа холбооны шинэ боломжуудыг нээж байна.

Уг үйл ажиллагааны үеэр Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи, “Технологийн хүртээмжийг зөвхөн хот, төв суурин газраар хязгаарлахгүйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд хүргэх нь бидний зорилго. Энэхүү хамтын ажиллагаа нь бидний сум, суурин газарт амьдарч буй иргэдийн ажиллах, суралцах, мэдээлэл авах, дэлхийтэй холбогдох боломжийг нэмэгдүүлэх урт хугацааны зорилгын нэг хэсэг юм гэж хэллээ.
Мобиком Корпораци нь Монгол Улсын хэмжээнд дижитал хүртээмжийг нэмэгдүүлэх, найдвартай сүлжээний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон сум, суурин газарт технологийн боломжийг хүргэхээр ажиллана. Монголын хаана ч амьдарч буй хүн бүрд технологийн боломжийг ойртуулах нь бидний нэн тэргүүний зорилгуудын нэг юм.
-193006-1985553911.jpeg)
-193023-1962326642.jpeg)