Сангийн яамнаас өнөөдөр /2026.09.11/ 2027 оны Улсын төсвийн төслийг сэтгүүлчдэд танилцууллаа.
Засгийн газраас ирэх онд 16 мянган өрхийг орон сууцны ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөж, энэ ажилд 1.8 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хөнгөлөлтэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх ба зээлийн хүү нь 6 хувь, зургаа дахь жилээс ипотекийн зээлийн хүүг 12 хувьд тогтворжуулахаар төсөлд тусгасан байна.
2026 оны II улирлын байдлаар орон сууцны борлуулалт хангалтгүй, барилгын салбарын өсөлт хамгийн бага байгаа тул Засгийн газраас ажлын байр олноор шингээдэг барилгын салбар болон иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Арилжааны банкуудад 45 мянган иргэн орон сууцны зээлийн хүсэлт хүргүүлсэн ч санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүйгээс иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх нь удаашралтай байна.
Зах зээлд 20 мянган шинэ орон сууц бэлэн байгаа ч борлуулалтгүй байна. Тиймээс ирэх онд иргэдийн эрэлтэд нийцүүлэн санхүүжилтийг шийдвэрлэх замаар барилгын салбарын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.
Энэ жилийн хувьд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээр олгож буй тул санхүүжилт хүрэлцээгүй, удаашралтай байгаа юм.