gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

NATIONAL OPINION: МАН-ын үнэлгээ хамгийн их буурчээ

Редакцын бус нийтлэл
Нийтлэлчийн булан
4 цаг 12 минутын өмнө
Twitter logo
Редакцын бус нийтлэл
Twitter logo
Нийтлэлчийн булан
4 цаг 12 минутын өмнө
NATIONAL OPINION: МАН-ын үнэлгээ хамгийн их буурчээ Архивын зураг

“National Opinion” үндэсний санал бодлын барометр судалгааны наймдугаар сарын дүнгээр парламентад суудалтай таван нам, эвслийн үйл ажиллагааг 0–10 оноогоор үнэлүүлэв. 

Бүгд таван онооноос доогуур үнэлгээ авчээ. АН 3.88, МАН 3.77 оноогоор бусдаасаа өндөр үнэлгээ авсан ч хоёр намын үзүүлэлт сүүлийн зургаан сарын доод түвшинд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, бусад нам, эвслээс харьцангуй өндөр үнэлгээтэй байгаа нь иргэд тэдний үйл ажиллагааг сайн үнэлж байна гэсэн үг биш юм. 

Парламентад суудалтай таван нам, эвслийн үйл ажиллагаанд олон нийтээс өгсөн үнэлгээний сүүлийн зургаан сарын өөрчлөлтийг харвал дөрөв болон зургаадугаар сард өссөн ч сүүлийн гурван сар дараалан буурчээ.

Эрх баригч МАН-ын сүүлийн зургаан сарын өөрчлөлтийг харвал үнэлгээ нь хамгийн их буурсан байна. Тухайлбал, гуравдугаар сард 4.14 оноотой байсан бол наймдугаар сард 0.37 оноогоор буурч, 3.77 болжээ. Судалгаанд оролцогчид МАН-ын үйл ажиллагааг дөрөвдүгээр сард 4.30 оноогоор үнэлсэн нь тус намын хувьд сүүлийн зургаан сарын хамгийн өндөр үзүүлэлт байв. 

Харин сөрөг хүчин АН-ын үйл ажиллагааны үнэлгээ гуравдугаар сард 3.89 байсан бол наймдугаар сард 3.88 болжээ. Энэ хооронд дөрөвдүгээр сард 4.37 оноонд хүрч, дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл 4-өөс дээш үнэлгээтэй байсан ч наймдугаар сард эргэн буурсан байна.

Наймдугаар сард ИЗНН 2.92, Үндэсний эвсэл 2.79, ХҮН нам 2.63 оноо авчээ. Хамгийн өндөр үнэлгээтэй АН болон хамгийн бага үнэлгээтэй ХҮН намын хооронд 1.25 онооны зөрүү байгаа бол АН, МАН-ын хооронд ердөө 0.11 онооны зөрүү байна. Ийм бага зөрүүг аль нэг нам нөгөөгөөсөө илт давуу үнэлгээтэй гэж тайлбарлахад хангалтгүй.

ГРАФИК 2. НАМУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ, 0–10 ОНООГООР, СҮҮЛИЙН 6 САРААР 

ЭРХ БАРИГЧ НАМЫН ҮНЭЛГЭЭ БУУРСАН Ч СӨРӨГ ХҮЧНИЙХ ӨССӨНГҮЙ 

Сүүлийн гурван сар дараалан парламентад суудалтай таван нам, эвслийн үнэлгээ буурсан нь судалгааны анхаарал татах үр дүнгийн нэг байлаа. Эрх баригч МАН-ын үнэлгээ буурсан энэ хугацаанд сөрөг хүчин АН болон парламентад цөөн суудалтай нам, эвслүүдийн үнэлгээ мөн буурчээ. Иймээс энэ өөрчлөлтийг зөвхөн эрх баригч намын үйл ажиллагааны үнэлгээ буурснаар хязгаарлан тайлбарлах боломжгүй. Харин парламентад суудалтай улс төрийн нам, эвслүүдийн үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ нийтлэгээр суларсан дүр зураг ажиглагдаж байна.

Гэхдээ намын үйл ажиллагааны үнэлгээ буурсныг сонгогчдын дэмжлэг нэг намаас нөгөөд шилжсэнтэй шууд адилтгаж болохгүй юм. Энэ удаагийн дүнгээс харахад МАН-ын үнэлгээний бууралт АН болон бусад нам, эвслийн үнэлгээний өсөлтөөр нөхөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын үнэлгээ буурсан нь сөрөг хүчний үнэлгээ автоматаар өсөх нөхцөл болоогүй байна.

“NATIONAL OPINION” СУДАЛГААНЫ ТУХАЙ

“National Opinion” үндэсний санал бодлын судалгаа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдалд олон нийтийн санаа бодол нэг удаагийн санал асуулгаар бус, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх зорилготой. 

Судалгаагаар төрийн байгууллага, улс төрийн нам, улстөрчдийн үнэлгээ, нийгмийн сэтгэл зүй, төрийн бодлого, олон улсын харилцаа, сонгогчийн зан төлөв зэрэг сэдвийг тогтмол хэмжихээс гадна цаг үеийн асуудлаарх олон нийтийн санал бодлыг тодруулдаг.
Судалгаанд нийслэл болон бүсчилсэн байдлаар сонгосон аймгуудын 18-аас дээш насны иргэдийг сар бүр хамруулдаг. Оролцогчдыг нас, хүйс, байршлыг харгалзан түүврийн аргачлалаар сонгож, судалгааны ярилцлагыг судлаач биечлэн авч, хариултыг таблет, компьютерт шууд бүртгэдэг CAPI арга ашигладаг. Ингэснээр мэдээллийг бүхэлд нь шалгаж, чанарыг баталгаажуулах боломжтой.

Судалгааны бүрэн тайланд үзүүлэлтүүдийн сар бүрийн өөрчлөлт, хүн ам зүйн дэлгэрэнгүй задаргаа багтдаг. Мөн хэрэглэгчид судалгааны аргачлал, үр дүнтэй танилцаж, мэдээллийг шалгах боломжтой.

Холбоо барих: contact@opinion.mn, 99106041, facebook.com/opinion.mn 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан