Монголын хэрэглэгчдэд урт хугацааны даатгалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, өдөр тутмын амьдралд ойртуулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Mobilife нэг жилийн ойтойгоо золгож байна.
2025 онд анхны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэснээс хойш нэг жилийн хугацаанд Mobilife нь 100% дижитал даатгалын үйлчилгээгээр дамжуулан санхүүгийн эрсдэлийн үед төдийгүй эрсдэлээс өмнө өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжийг илүү хялбар болгожээ.
Хүн бүр ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуулж, орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн зорилго тавьдаг. Харин бий болгосон санхүүгийн үнэ цэнээ гэнэтийн эрсдэлээс хамгаалах нь санхүүгийн зөв төлөвлөлтийн чухал хэсэг юм.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн зөв төлөвлөлт гэдэг нь зөвхөн хөрөнгө мөнгөө өсгөх тухай биш. Өнөөдөр бий болгож байгаа үнэ цэнээ маргаашийн эрсдэлээс хамгаалах тухай юм.
НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 150,000 ГАРУЙ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛЛОО
Mobilife-ийн эхний нэг жил бол зөвхөн нэг брэндийн өсөлтийн тухай биш, даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох эхний алхам байлаа.
Mobilife-ийг тоогоор илэрхийлбэл:
- 100,000 гэр бүл
- 150,000+ хэрэглэгчдэд хүрээд байна
- 610 тэрбумын хамгаалалт
- 21 аймаг
- 360+ сум
- Хэрэглэгч 100% дижитал байдлаар даатгалдаа хамрагдах, нөхөн төлбөрийн хүсэлтээ илгээх, мэдээлэл авах боломжтой болсон.
Ийнхүү нэг жилийн өмнө эхэлсэн аялал Монгол орны өнцөг булан бүрд хүрч, хүмүүсийн “санхүүгээ хамгаалах” ойлголтыг өдөр тутмын хэрэглээнд ойртуулж байна.

MOBILIFE 1 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ХЭРЭГЛЭГЧИДТЭЙГЭЭ ХАМТ ТЭМДЭГЛЭНЭ
Mobilife нэг жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгчдэдээ зориулсан тусгай урамшууллын аяныг мөн хэрэгжүүлж байна.
Мобикомын дараа төлбөрт багцын шаардлага хангасан хэрэглэгч та 1-4 сая төгрөгийн дагалдах даатгалын эрхээ идэвхжүүлж амжаагүй бол үнэгүй идэвхжүүлэх боломжийг дахин 1 жилээр сунгаж байна. Харин одоо идэвхтэй байгаа хэрэглэгчдийн даатгалын хамгаалалт гэрээний хугацаанд хүчинтэй хэвээр үргэлжилнэ.
Үүнээс гадна Mobilife-ийн төлбөртэй даатгалын бүтээгдэхүүнүүдээс сонгон худалдан авч, идэвхжүүлсэн хэрэглэгчид сар бүрийн азтан шалгаруулалтад автоматаар оролцож, Хайнан арал руу аялах хосын аяллын эрхийн эзэн болох юм.
Идэвхжүүлсэн бүтээгдэхүүн бүрийн тоогоор урамшууллын эрх нэмэгдэх бөгөөд эхний азтануудыг 2026 оны 10 сарын 14-нд тодруулна.
Mobilife-ийн хувьд нэг жилийн ой гэдэг өнгөрснийг тэмдэглэхээс илүүтэй, өнөөдрийг хүртэл хамт байсан хэрэглэгчдэдээ талархаж, цаашдын илүү олон боломжийг хамтдаа эхлүүлэх мөч юм. Цаашид бид хэрэглэгчдийнхээ амьдралын өөр өөр үе шат, хэрэгцээнд нийцсэн амьдралын даатгалын шинэ бүтээгдэхүүн, хамгаалалтын шийдлүүдийг үе шаттайгаар зах зээлд нэвтрүүлэхээр хичээн ажиллах болно.