gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Харилцаа холбоо, технологийн салбарт 6 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн нь бодит хөрөнгө оруулалт юм

Б.Анужин
Боловсрол
4 цаг 37 минутын өмнө
Twitter logo
Б.Анужин
Twitter logo
Боловсрол
4 цаг 37 минутын өмнө
Харилцаа холбоо, технологийн салбарт 6 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн нь бодит хөрөнгө оруулалт юм ШУТИС-ийн МХТС-ийн профессор, төслийн зохицуулагч А.Эрдэнэбаатар

БНСУ-ын КОЙКА байгууллагын зургаан сая ам. долларын өртөгтэй “ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төсөл үр дүнгээ дүгнэжээ. Тус улсын Сангмён их сургуультай хамтарсан энэ төсөл 2019 оноос эхлэн долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн гэв.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүний нөөц, сургалт, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон төслийн үр дүн, цаашдын өгөөжийг дүгнэх хаалтын арга хэмжээ өнөөдөр /2026.09.11/ боллоо.

Төслийн хүрээнд бий болсон гол үр дүн, сургалт, судалгаа, лабораторийн орчны шинэчлэл болон цаашид эдгээр боломжийг Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжилд хэрхэн үр ашигтай ашиглаж байгаа талаар танилцуулав.

Төслийн хүрээнд байгуулсан лабораториудын ашиглалтыг нэмэгдүүлж, зөвхөн МХТС-ийн багш, судлаач, оюутнуудаар хязгаарлахгүйгээр бусад их, дээд сургууль, судалгааны болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын байгууллагуудтай хамтран ашиглах боломжийг хөгжүүлэх зорилт тавьж байна.

Энэхүү төсөл нь ШУТИС-ийн МХТС-ийн сургалт, судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлэхээс гадна Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжилд урт хугацааны бодит хөрөнгө оруулалт болсон гэж үзсэн байна.

ШУТИС-ийн МХТС-ийн профессор, төслийн зохицуулагч А.Эрдэнэбаатар "ШУТИС-ийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх төсөл нь 2015 онд батлагдаж, 2019-2026 оны хооронд амжилттай хэрэгжлээ.  

МХТС чадавхажсанаар мэдээлэл холбоо технологийн салбар бэхжиж, цаашлаад Монгол орны нийгэм эдийн засгийн салбарт ч үр өгөөжөө өгнө. Ингэж төслийнхөө зорилгыг томьёолж хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь МХТС-ийн удирдлага, боловсрол, судалгааны чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг сайжруулах үндсэн дөрвөн чиглэлд хэрэгжсэн юм.

МХТС-ийн мастер төлөвлөгөөг гаргаж, өндөр түвшний 10 сургалт, судалгааны лаборатори байгуулсан. БНСУ-ын Засгийн газрын 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн талаас илүү нь сургалт судалгааны орчин, лаборатори байгуулах тоног төхөөрөмжид зарцуулагдлаа.

Ер нь буцалтгүй тусламжийн төслүүдийн тоног төхөөрөмж, материаллаг зүйлд 50-иас дээш хувийн хөрөнгө зарцуулах нь ховор байдаг. Түүнчлэн Монгол-Солонгосын багш, судлаачдын хамтарсан 22 эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, 30 гаруй өгүүлэл хэвлүүллээ. Бакалавр, магистрын түвшний сургалтын 20 хөтөлбөрийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн.

КОЙКА байгууллага манайд хэрэгжсэн төслийг өндрөөр үнэлж, маш сэтгэл ханамжтай байна. Төслийн хүрээнд Сангмён их сургуультай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Төсөл хэдийгээр дуусаж байгаа ч цаашид хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. 

Бид төслийнхөө үр дүнг дүгнэж тайлагнахдаа тус төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. КОЙКА байгууллагын зүгээс дуртайяа хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байна." хэмээлээ.

KOICA Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Жон Инь Ён “ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжлээ. Сургалтын агуулга, хөтөлбөр шинэчлэгдсэн тул 15 багшийг Солонгост мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа.

Найман хичээлийн агуулгыг 100 хувь цахим хэлбэрээр явуулахаар хөгжүүлж, Дархан хотод хэрэгжүүлж байна. Салбар сургуулийн гадна дотно заслыг иж бүрнээр хийв.  Монгол Солонгос профессорууд хамтарч олон судалгааны ажил хийсэн.

Энэ нь КОЙКА байгууллагын хувьд хоёр орны хамтарсан анхны судалгааны ажил байснаараа онцлог. Өмнө нь Монголд хэрэгжүүлэх боломжгүй байсан, богино долгион дамжуулах лабораторийг хоёр улсаас төсвөө гаргаж бий болголоо. Монголын технологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" хэмээлээ.

Гэрэл зургийг Ж.Отгонбат

Гэрэл зургийг Ж.Отгонбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан