gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ким Жон Ун иргэдийн амралт, зугаалгын газруудыг эрчимтэй байгуулж байна

Б.Нямдарь
Дэлхийд
5 цаг 11 минутын өмнө
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
Дэлхийд
5 цаг 11 минутын өмнө
Ким Жон Ун иргэдийн амралт, зугаалгын газруудыг эрчимтэй байгуулж байна Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ард иргэдийнхээ чөлөөт цаг, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор амралт, зугаа цэнгэлийн салбараа эрчимтэй хөгжүүлж байна.

Тус улс сүүлийн жилүүдэд кофе шоп, тансаг худалдааны төв, усан парк, амралтын газар зэрэг шинэ төрлийн үйлчилгээний газруудыг олноор байгуулж байгаа талаар Reuters мэдээлжээ. Үүнийг Ким Жон Уны дэглэм иргэдээ төрийн хяналттай орчинд мөнгө зарцуулах, улмаар улсын орлогыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, тус улсын зүүн эрэгт байгуулсан Вонсан-Кальма аялал жуулчлалын бүс нь 20 мянга хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд далайн эрэг, усан парк, худалдаа үйлчилгээний байгууламжуудтай. Тус бүсийг 2025 онд нээсэн юм. 

Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

Мөн Хойд Солонгос рашаан сувиллын газар, цанын бааз, амралтын цогцолборуудыг шинэчилж, дотоодын иргэдийн амралт, аяллыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Пёньян хотын өнгөрсөн онд нээгдсэн Rangnang Aeguk Kumgang Service Complex хэмээх тансаг худалдааны төвд оршин суугчид капучино ууж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл сонирхож буй нь харагджээ. Түүнчлэн Ким Жон Ун дөрөвдүгээр сард охин Ким Жү Эгийн хамт шинээр нээгдсэн тэжээвэр амьтдын дэлгүүрт зочилжээ. 

Reuters-ийн мэдээлснээр энэ өөрчлөлт нь зөвхөн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой биш. Төрийн хяналтаас гадуурх зах зээлд иргэдийн мөнгө эргэлдэхийг багасгаж, хэрэглээг төрийн хяналттай сувгаар дамжуулах, улмаар инфляц болон эдийн засгийн дарамтыг бууруулах зорилготой байна.

Гэвч шинэ зугаа цэнгэлийн газруудын хүртээмж нийт иргэдэд адилгүй хэвээр байна. Ялангуяа хөдөө орон нутагт шинээр байгуулсан усан паркуудын зарим нь бүрэн ажиллахгүй байгаа талаар судалгаанууд харуулжээ.

Эх сурвалж: Reuters

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан