gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

Хотын дарга: Улаанбаатар хот 327 км урт дугуйн замын сүлжээтэй болно

Г.Саруулсанаа
Нийгэм
3 цаг 49 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  11 цаг 11 минут
2026.09.11

Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогын талаар танилцуулж байна.

  11 цаг 27 минут
2026.09.11

  12 цаг 07 минут
2026.09.11

Хотын захирагч Б.Пүрэвдагва "Инженерийн дэд бүтцийн асуудал хүртээмжгүй байдалтай холбоотой. Инженерийн дэд бүтэцтэй холбоотой үндсэн дөрвөн үзүүлэлтийн нэг нь л асуудалгүй хэвийн байна.

Дулаан хангамжийн ачаалал 149 хувь руу орсон. Иймд зундаа 13 хоног усаа хязгаарлуулаад байна. Цахилгаан хангамжийн ачаалал 109 хувьд хүрсэн. Тиймээс бид өнгөрсөн өвөл цахилгааны хязгаарлалтад орсон. Энэ өвөл ч эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх боломжтой.

Ариутгал татвар буюу бохиртой холбоотой ачаалал 105-117 хувьд хүрсэн. Одоо бохирын хоолойгоо өргөжүүлж арга хэмжээ авахгүй бол шинэ барилга байгууламж бариад бохир ил гарах хэмжээнд хүрсэн.

50 мянган айлыг дулаанаар хангах бүрэн чадалтай дулааны цахилгаан станц-5-ыг барьж байна. Энэхүү дулааны цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Мөн  Дамбадаржаа дулааны цахилгаан станцын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг станцыг нь 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдгээр дулааны цахилгаан станцуудын нийт  төсвийн 20 хувь нь улсын төсвөөс гарч байгаа. Үлдсэн хувь нь төр, хувийн хэвшлийн түншлэл дээр хийгдэж байна. 2030 он гэхэд ачааллыг 71 хувь болгон бууруулах боломжтой боллоо.

Бид энэ зун туулын коллекторын шугам угсралтыг хийсэн. Зуны хамгийн том ажил байсан бөгөөд нийт зургаан км шугамыг угсарлаа. Томоохон хэмжээтэй хоолой байрлуулж байгаа тул цаашид ариутгаг татвар, бохирын асуудалд санаа зовохгүй байж болно.

Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй 20 байршил байна. Одоогоор манай нийслэлд 168 км-ийн 61 байршил үерийн хамгаалалтын суваг байна. Энэ онд Нийслэлээс 21 байршилд хамгаалалтын сувгийг нэмсэн.

Үерийн асуудлыг сууриар нь шийдсэн байгууламжийг хийх нь чухал байна. Ирэх онд хамгаалалтын сувгийг нэмэхээр төлөвлөсөн. Сэлбэ таван шатлалт усан сан Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой. Уг усан сангийн нэг болон хоёрдугаар шат нь хийгдэж байна. Үлдсэн шатлалууд 2027,2028 онуудад хийгдэнэ" гэлээ. 

  13 цаг 00 минут
2026.09.11

Мөн тэрбээр "Хотын төвийн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр ТҮЦ байршуулахгүй байх зарчим баримталж байна. Харин хотын захын дүүргүүдэд амьжиргаагаа залгаж буй иргэдийг дэмжих зорилгоор ТҮЦ ажиллуулах боломжтой байршлуудыг тодорхой болгож, хоёр талаасаа ойлголцлын түвшинд ажиллаж байна.

Түүнчлэн BYD компанитай хамтарч “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Төслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд багтаан шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

СОР 17 хурлын мөрөөр  бид  санамж бичиг байгуулсан аж ахуйн нэгжүүд болон олон улсын байгууллагуудтай есдүгээр сарын 05-ны өдөр гэрээ хэлэлцээр хийж албажууллаа. Тухайлбал, цахилгаан машин үйлдвэрлэл, технологийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч “BYD” компани байна.

Тус компанитай нэгдүгээрт, “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх,  хоёрдугаарт, цахилгаан автомашиныг  цэнэглэгч цэгүүдийг Улаанбаатарт байгуулах, гуравдугаарт,  нар, салхины эрчим хүчийг “BYD”-ийн өндөр хүчин чадалтай батарейт хураагуураар хуримтлуулж, гэр хорооллын халаалт, эрчим хүчний нөөцийг шийдэх гэсэн 3 чиглэлд хамтран ажиллахаар боллоо

Дахин төлөвлөлт бол маш эмзэг асуудал. Иргэдийг хохироож хэрхэвч болохгүй. Сайн явж байгаа дахин төлөвлөлтийн ажил байна. Саар явж байгаа нь ч байна. Хариуцлага алдаж, иргэдийг хохироосон  хувийн хэвшлүүдийг хар жагсаалтад оруулна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамжийн ногоон шийдэл, уурын зуухыг хийн горимд шилжүүлэх, хагас коксын түлш, ногоон өртөө гэсэн таван арга замаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулахаар тооцоолж байна. Ойрын хоёр жилдээ энэ ажлын үр дүн гарна.

“Шинэ үеийн Улаанбаатар” нь хүртээмжтэй ногоон дэд бүтэц, шилэн засаглалтай,  байгаль орчинд ээлтэй олон төрөлт нийтийн тээвэртэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээтэй, нийслэлүүдийнхээ амьдралын ая тухыг бүрдүүлсэн нийгмийн дэд бүтэц, ажлын байр, бизнесийг дэмжсэн эдийн засгийн орчинтой байна" гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан