Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц болон бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Ажиллагааны хоёрдугаар шатыг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байна.
Одоогоор алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалт хийжээ.
Мөн гидролокатор, эхолот зэрэг тусгай төхөөрөмж болон “Chasing” усан дроныг ашиглан нуурын усан дахь эрлийн ажиллагааг явуулж байна.
Энэ үеэр Буйр нуурын эргээс 560 метрийн зайд, гурван метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяллын зориулалттай завийг илрүүлэн татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өгчээ.
Хамтарсан багийн эрэн хайх ажиллагаа нь нуурт живсэн техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, холбогдох нөхцөл байдлыг тодруулах зорилгоор үргэлжилж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар