АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам ирэх арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуулиар Төлөөлөгчдийн танхим болон Сенатын хяналтаа хадгалж чадвал Америкийн насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.доллар олгоно гэж амлалаа.
Тэр есдүгээр сарын 9-нд Даллас хотод болсон Бүгд найрамдах намын завсрын сонгуулийн чуулганы үеэр уг төлбөрийг “Trump Dividend” буюу “Трампын ногдол ашиг” гэж нэрлэжээ.
Шинжээчид $5000-ын төлбөрийг хэрэгжүүлэхэд их хэмжээний төсөв шаардагдах бөгөөд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай байж болзошгүй гэж үзэж байна.
Трампын хэлснээр уг мөнгийг зөвхөн АНУ-ын дотоодод зарцуулах нөхцөлтэй байна. Харин төлбөрийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх, хэрхэн олгох, Конгрессоос зөвшөөрөл шаардлагатай эсэх талаар тэрээр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-д ойролцоогоор 270 сая насанд хүрсэн хүн байгаа тул бүх хүнд 5000 ам.доллар олговол нийт зардал $1.35 их наяд орчим хүрэх тооцоо гарч байна.
Тус амлалт нь Трампын сонгуулийн өмнөх эдийн засгийн бодлогын нэг хэсэг болж байгаа бөгөөд өмнө нь тэрээр тарифын орлогоос иргэдэд $2000-ын “ногдол ашиг” олгох санааг дэвшүүлж байсан ч хэрэгжээгүй юм.
Шинжээчид $5000-ын төлбөрийг хэрэгжүүлэхэд их хэмжээний төсөв шаардагдах бөгөөд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай байж болзошгүй гэж үзэж байна. Мөн ийм хэмжээний шууд төлбөр инфляц болон улсын өрийн дарамтад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN