Гурван жилийн турш шар өнгө, сонирхолтой богино баримтууд, хөнгөн хэмнэл, өөрийн гэсэн визуал хэлээрээ залуусын дунд танигдсан MOGUL Plus хуучин дүр төрхөө хааж, шинэ үеэ эхлүүллээ.

Гэхдээ энэ удаагийн өөрчлөлт нь зөвхөн лого, өнгө, дизайн шинэчилсэн rebranding биш бололтой. Харин өөрсдийгөө ямар медиа байх вэ, хэнд зориулж, ямар үнэ цэн бүтээх вэ гэдгээ дахин тодорхойлсон илүү том шилжилт юм.

Гурван жилийн өмнө MOGUL Plus гуравхан хүний бүрэлдэхүүнтэй, оффисгүй, компьютергүй, түрээсийн камертайгаар контент бүтээх, зураг авах, эвлүүлэх, дизайн хийх гээд хэрэгтэй бүхнээ бараг тэгээс нь сурсан жижиг багаар эхэлж байжээ. Өнөөдөр тэд өнөр олуулаа болж, өөрсдийн гэсэн өвөрмөц шинэ өнгө төрх, бүтээлч нүд баясгам контентуудаараа медиа салбартаа онцгойрч доороо охид бүсгүйчүүдэд мэдлэг, эрүүл амьдралын хэв маягийг хоногшуулах Blush, бизнес, технологи, эдийн засгийн салбарт эерэг нөлөөллийг түгээх MOGUL гэх 2 дүүтэй болоод амжсан.

Мөн л өөр өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч, контентын чанараараа шинэ стандарт тогтоосон. Үүнийг нь ч “MOGUL-н контентууд шиг” гэсэн шиг чамгүй олон төстэй хуудаснууд, дизайн, хэв маягтай контентууд олширсноор баталж буй мэт.
Гэхдээ танигдах тусам өөр нэг сорилт гарч ирдэг.
Бүтээлч салбарт шинэ санаа удаан хугацаанд зүгээр нэг санаа хэвээр үлддэггүй
Өнөөдөр шинэлэг санагдсан дизайн маргааш хэд хэдэн хуудсанд давтагдана. Өвөрмөц байсан формат удалгүй нийтлэг болно. Танигдсан хэл хуулбарлагдаж, эцэстээ өөрийнхөө амжилтын золиос болох нь ч бий.
Гоё юм хийе гэхээр бүгд хүссэнээрээ хуулаад, хуулбарлаад гараад ирдэг нь хэцүү ч хуулбарлагдана гэдэг дандаа муу зүйл биш. Заримдаа энэ нь тухайн брэндийн бүтээсэн хэл танигдахуйц, давтагдахуйц, нөлөөтэй болж дараагийн шатандаа гарах болсныг илтгэж буй мэт.
Платформ, формат, хэрэглэгчийн дадал, тренд асар хурдтай өөрчлөгдөж байгаа үед нэг удаа өвөрмөц байх хангалтгүй. Өчигдрийн шинэ зүйл өнөөдөр танил, маргааш хуучин болж болно. Тиймээс MOGUL Plus-ийн энэ удаагийн шинэчлэл нь зөвхөн “илүү гоё харагдах” тухай биш. Харин өөрсдийн танил болсон хэв маягаас өөрсдөө түрүүлж гарах оролдлого юм. Үүнийг ч хүлээн зөвшөөрч тэдний шинэ өнгө төрх асар том зорилгыг өвөртлөн эргэн иржээ…

Илүү хурдан биш ухаалгаар, илүү чанга биш тодоор эхлэх нь
Шинэ MOGUL Plus илүү тодорхой identity, шинэ визуал хэл, формат бүхий контентын бүтэцтэйгээр эргэн ирж байна. Гэхдээ хамгийн сонирхолтой өөрчлөлт нь гаднах төрхдөө бус, агуулгын чиглэлдээ байна. Залуусын дуу хоолой, байр суурь, эргэлзээ, асуултыг илүү тод гаргаж ирэх контентууд нэмэгдэж, өмнөх шигээ зөвхөн хурдан мэдээлэл, тренд хүргэдэг суваг бус, үзэгчдээ нэг алхам цааш бодоход хүргэдэг медиа болохыг зорьжээ.
Өмнөх MOGUL Plus “юу болж байна вэ?” гэдэг асуултад түлхүү хариулдаг байсан бол шинэ MOGUL Plus “энэ тухай бид юу бодож байна вэ?” гэдэг асуултыг илүү зоригтой тавих гэж байна. Тэдний шинэ уриа энэ санааг хамгийн товчоор илэрхийлнэ.

“Ирэхүй цагийг мөрлөгсдөд...”
Тэдний контентууд ирээдүйг зүгээр хүлээж буй хүмүүст бус, түүнийг чиглэн явж, өөрсдийнхөөрөө бүтээх тэр хүмүүст зориулагдаж байгаа мэт. Өнөөдрийн Gen Z, Alpha үеийнхэн тун удахгүй Монголын бизнес, соёл, технологи, бүтээлч салбар, нийгмийн гол шийдвэрүүдийг гаргах үе болно. Тэдний хэрэглэдэг медиа ч тэдэнтэйгээ хамт өөрчлөгдөх шаардлагатай. Тиймээс одооноос илүү хариуцлагатайгаар, илүү ухаалгаар, илүү мэдлэг мэдээлэлтэйгээр улс орныхоо эзэн нь байж, хийж бүтээж, үлгэрлэж, сайн сайханд уриалах цаг ирснийг сануулж байна. Одоо тэд трендийг дагах бус, хаана ч байхгүй өнгө төрхөөрөө өөрсдийн шинэ MOGUL Plus трендийг бий болгож байна.
Гурван жилийн өмнө гуравхан хүн, түрээсийн камертайгаар эхэлсэн тэдний нэг үе энд өндөрлөж, тод дуу хоолой, илүү гүн агуулга, өөрийн гэсэн хэлтэйгээр — одоо эхэлж байна.