Монгол Улс шатахууны нийлүүлэлтийг урт хугацаанд тогтвортой болгох, газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрсийг гүн боловсруулах, хүрэн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх чиглэлд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням БНХАУ-д ажиллах үеэрээ CNPC, NORINCO Group, CHN Energy Investment компанийн удирдлагуудтай уулзаж, нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааны тодорхой тохиролцоонд хүрчээ. Монгол Улс шатахууны хэрэглээгээ тогтвортой хангахын зэрэгцээ дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, цаашид шатахууны үйлдвэрлэлээ дотооддоо бий болгох урт хугацааны бодлого хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням БНХАУ-ын газрын тос, эрчим хүчний салбарын томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, шатахууны нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн асуудлыг хэлэлцлээ.
CNPC-ийн зүгээс есдүгээр сард Монгол Улсад 10 мянган тонн автобензин, дөрвөн мянган тонн онгоцны түлш, гурван мянган тонн дизель түлш нийлүүлэхээр тохирчээ. Мөн Монголын талаас есдүгээр сард нэмэлтээр таван мянган тонн АИ-92 автобензин, 20-30 мянган тонн дизель түлш, аравдугаар сард 10 мянган тонн АИ-92, 30-40 мянган тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг хүргүүлж, шийдвэрлэхээр болов.
Мөн АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Цаашид шатахууны худалдааг богино хугацааны худалдан авалтаар бус, урт хугацааны гэрээ, баталгаат хэмжээ, ил тод үнийн томьёолол, төмөр замын логистиктой уялдсан тогтолцоо руу шилжүүлэхээр ажиллаж байна.
Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн олборлолтыг нэмэгдүүлж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр талууд тохиролцсон. Шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгахын зэрэгцээ Монгол Улс урт хугацаанд өөрийн түлшний эх үүсвэртэй болох боломжийг эрэлхийлж байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын CHN Energy Investment компанитай Монголын хүрэн нүүрсний нөөцийг түшиглэн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах боломжийг хамтран судлахаар боллоо. Мөн NORINCO Group-тэй нүүрсийг гүн боловсруулах, нүүрс-химийн цогцолбор байгуулах чиглэлээр технологи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг судална" гэлээ.