Японы санхүүжилтээр Украины хойд хэсэгт орших Чернобыльд томоохон нарны цахилгаан станцыг барьж дуусгалаа.
1986 онд уг хотод хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай цөмийн осол болсон билээ.
Уг бүтээн байгуулалт Чернобылийг тогтвортой эрчим хүчээр хангах зорилготой юм. Тус станц нь 1986 оны дэлбэрэлт болсон дөрөвдүгээр реакторын дэргэд байрлаж байна.
Шинээр байгуулагдсан нарны цахилгаан станц нь ойролцоогоор 7000 нарны хавтантай. Чернобылийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд цөмийн түлшийг тус байгууламжид хадгалж байна.
Японы Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр (UNDP) дамжуулан уг станцыг байгуулахад зориулж 825 мянган ам.долларын санхүүжилтийг өгчээ.
ОХУ Украинд цэргийн довтолгоо эхлүүлснээс хойш тус станц Оросын халдлагад удаа дараа өртжээ. Тухайлбал өнгөрсөн оны хоёрдугаар сард дөрөвдүгээр реакторын хамгаалалт руу дроноор халдсан байна.
Эх сурвалж: NHK World Japan