Нийтийн тээврийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой тухай мэдээллийг Улаанбаатар смарт компаниас албаны ёсны цахим хуудсандаа байршуулсан.
Энэ талаар иргэдэд ташаа ойлголт төрүүлсэн байна хэмээн Нийслэлийн засаг дарга цахим хаягтаа нийтэлжээ. Тэрбээр "Иргэдээсээ хүлцэл хүсье. Багануур, Багахангай, "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд зорчих иргэд автобусанд суудлаа урьдчилан захиалах үйлчилгээг “бүх нийтийн тээвэр” хэмээн зарим талаар буруу ташаа ойлгуулсан байна.
Зөвхөн дээрх чиглэлд зорчих бол нийслэлчүүд та бүхэн UB CARD аппликэйшнээр дамжуулан суудлаа урьдчилан захиалж болно.
“Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор суудал захиалгын үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1100 орчим иргэн уг үйлчилгээг ашигласан байна" хэмээн нийтэлжээ.