gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ-аас энэ сард 10,000 тонн автобензин, 4000 тонн онгоцны түлш авахаар тохиролцлоо

М.Лхагвадулам
Нийгэм
2 цаг 59 минутын өмнө
Twitter logo

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. 

CNPC-ийн зүгээс Монгол Улсад есдүгээр сард 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр болжээ. 

Үүнээс гадна дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, 10 дугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүллээ. Тэдний зүгээс шуурхай судалж нааштай хариу өгөх талаар ажиллахаа илэрхийллээ.

Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын ложистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC болон “PetroChina International”-тай хамтран ажиллаж ойрын үед бодит гэрээ хэлцэлд хүрнэ.

Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн зэрэг чиглэлүүдээр тус бүрчлэн төлөвлөгөө гаргаж, судалгаа хийж хамтран ажиллахаар тохиролцжээ.

ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 

Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр болжээ.

Мөн жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэлх боломжит дээд түвшинд хүргэх техникийн болон эдийн засгийн үнэлгээг хамтран хийж, тодорхой замын зураглал боловсруулах юм.

Үүний зэрэгцээ CNPC-ийг Монгол Улсын шинэ хайгуулын талбайд хөрөнгө оруулалт хийхийг урьж, 1–2 шинэ талбайд хамтарсан урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээ эхлүүлэхээр болжээ. 

2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах механизмыг бүрдүүлнэ гэв.

Энэ хүрээнд АҮЭБЯ, CNPC, “Daqing Oilfield” болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, түүхий тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ, чанар, логистикийн асуудлыг нарийвчлан боловсруулна.

Мөн нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх зэрэг нүүрс-химийн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нүүрсийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар болжээ. 

Уулзалтын мөрөөр АҮЭБЯ болон CNPC хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглалыг эцэслэн батлахаар тогтлоо. Ингэснээр Монгол Улс, CNPC-ийн хамтын ажиллагааг зөвхөн шатахууны нийлүүлэлтээр хязгаарлахгүйгээр олборлолт–хайгуул–боловсруулалт–шатахууны нийлүүлэлт–нүүрс-хими гэсэн цогц хэлбэрээр урт хугацаанд өргөжүүлэх зорилт тавьж байна. 

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан