gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улс цахим залилантай тэмцэх хамтран ажиллах саналыг БНХАУ-д хүргүүлжээ

М.Лхагвадулам
Нийгэм
3 цаг 20 минутын өмнө
Twitter logo

"Монгол Улс цахим болон харилцаа холбооны залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын мэдээлэл солилцоо, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналаа БНХАУ-ын талд албан ёсоор хүргүүллээ" хэмээн Хууль зүйн сайд С.Амарсайхан илэрхийлжээ. 

Тэрбээр БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцож буй.

Энэ удаагийн форумын хүрээнд олон улсын хар тамхи, терроризмтой тэмцэх хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний удирдлага, олон нийтийн аюулгүй байдлын техник, технологи, тоног төхөөрөмж, цагдаагийн боловсрол, сургалт, аялал жуулчлалын аюулгүй байдал болон олон улсын харуул хамгаалалтын үйлчилгээ зэрэг чиглэлээр найман дэд форум зохион байгуулагдаж байна.

Форумын үеэр “Олон улсын цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх эвсэл”-ийг үүсгэн байгуулах бага хурал зохион байгуулагдана. Уг эвслийг байгуулах санаачилгыг БНХАУ-ын Засгийн газраас 2025 оны есдүгээр сард дэвшүүлсэн бөгөөд одоогоор 40 гаруй улс хамтран байгуулахад оролцохоо илэрхийлээд байна.

Эвслийг үүсгэн байгуулагч улс орнууд “Олон улсын цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх эвслийг байгуулах тухай хамтарсан тунхаглал”-ыг баталж, эвслийг албан ёсоор байгуулснаа зарлахаар төлөвлөж байгаа юм.

Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” нь БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны санаачилгаар 2015 оноос “Ляньюньган форум” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд олон нийтийн аюулгүй байдлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтлэг сорилтыг хамтран даван туулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тогтвортой хөгжил, дэвшлийг дэмжих олон улсын чухал платформ болон хөгжсөн юм.

Сүүлийн арван жилийн хугацаанд тус форумд дэлхийн 100 гаруй улсын хууль сахиулах байгууллагын удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөл, шинжээч, судлаач зэрэг 5000 гаруй төлөөлөгч оролцож, терроризм, цахим гэмт хэрэг, зохион байгуулалттай хил дамнасан гэмт хэрэг зэрэг уламжлалт болон шинээр бий болж буй аюулгүй байдлын сорилтыг даван туулах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож ирсэн байна.

Форумд оролцох үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай хоёр талт уулзалт хийнэ.  Монгол, Хятадын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, шинэ төрлийн болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан