gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Нарантуяа-Нара нар хэрэлдлээ

М.Лхагвадулам
Нийгэм
4 цаг 3 минутын өмнө
Twitter logo

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.09.09) хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Дөнгөж сая Т.Аубакир сайд "Цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг нэмэх боломж байхгүй. Жил бүр дунджаар 64 тэрбум төгрөг зарцуулдаг" гэж хэллээ. 64 тэрбумыг 50 мянгад хуваагаад үзвэл сая 280 мянган ээж байна.

1,280,000 гэдэг бараг нийт эмэгтэйчүүдийн тоо биш үү. Бүх эмэгтэйчүүд бага насны хүүхэдтэй юм уу. Өмнө жилийн судалгаагаар цалинтай ээжийн мөнгийг 500 мянга болгоход 170 тэрбум төгрөг хангалттай гэж яригдаж байсан. 

Цалинтай ээж хөтөлбөрийг аймаг сумаар бүсчилдэг судалгаа байгаа байх. Баян-Өлгий аймагт 64 тэрбум төгрөгийн хэдэн төгрөг нь зарцуулагддаг вэ гэсэн асуулт асуумаар байна. 

Энэ жил хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүүхэд хамгааллын салбарт 17 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч хүүхэд хамгааллын нөхцөл байдал ямар байдалтай явж байна вэ гэдгийг Монголын ард түмэн хараасай гэж бодсон учраас би тодотгож асуусан юм” гэх асуултыг Т.Аубакир сайдад тавьжээ. 

Т.Аубакир "Баян-Өлгийн асуудлыг байн байн хөндөөд байна. Халамж илүү авчихлаа, олон хүүхэд төрлөө гэх мэт. Баян"Өлгий аймагт хүүхдийн мөнгө авдаг 47,809 хүүхэд байна. Харин Хөвсгөл аймагт 50,929 хүүхэд бий. Төрсөн хүүхдийнхээ тоогоор л хүүхдийн мөнгө хуваарилагдана. Баян-Өлгий аймагт 530 хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа бол энэ тоо Архангай аймагт 563 байна. Баян-Өлгий аймагт илүү тэтгэмж, халамж аваад байгаа мэт буруу ойлголтыг түгээж байна" хэмээн хариуллаа.

М.Нарантуяа-Нара "Чамаас эхэлсэн асуудал шүү. Хэн байвал үг хэлж болох юм. Хэн байвал болохгүй юм" гэж асуусан байна. 

Түүний асуултад сайд Т.Аубакир хариулахдаа "Чамайг бодвол энэ улсын төлөө хөдөлмөрлөж, насаараа ажил хийсэн олон хүн байдаг. Тэдний дунд маш олон Казахууд бий. Чи дуучин гэж ямар дуу дуулсан юм. Дуугүй байх тусам давраад байх юм. Монголын парламентад ийм гишүүн байгаа нь гутамшиг" гэж хэлжээ.

Харин М.Нарантуяа-Нара "Надаас долоон дор урвагчид танайд байсан" гэсэн үгэнд Т.Аубакир сайд "Тэр урвагчид нь ялаа аваад л явна биз. Чамд утас барихаас өөр ямар ид шид байгаа юм бэ" хэмээн байнгын хорооны үеэр хэрэлджээ. 

Сонирхуулахад, хоёр хоногийн өмнө М.Нарантуяа-Нара гишүүн төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр "ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг сольж өгнө үү" хэмээн илэрхийлсэн. 

Тодруулбал, Төсвийн тодотголын үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара ахмадын тэтгэврийг нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Ерөнхий сайдад дараах санал хэлэв.

Тэрбээр, Тэртээ тэргүй үргүй зарцуулж байгаа хөрөнгийг ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд зарцуулахыг дэмжиж байна. Ер нь бол төсвийн мөнгөөр улс төр хийдгийг халах хэрэгтэй. Н.Учрал сайдын Засгийн газрыг огцруулах акц өрнөж байх шиг байна. Миний хувьд Засгийн газрыг огцруулна гэхээс илүү хэд хэдэн сайдыг солимоор байна.

Тухайлбал, ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг сольж өгнө үү. Үндэстэн ястнаар ялгаварласандаа биш, өнгөрсөн хугацаанд Монголын төр засагт гарсан, Монгол Улсаас урвасан Зарьдхаан, Жэкэй, Мурат зэрэг гишүүнээс харвал Монгол Улсын бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх нь зөв гэж санал гаргаж байна. Яагаад гэдэгт хариулах холбогдох материалуудыг өөрт тань илгээе хэмээн илэрхийлж байжээ. 

Уг мэдээг ЭНД дарж үзнэ үү. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан