Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх төрт ёсны түүхийг өгүүлсэн үзмэрүүдтэй танилцаж, музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж үлдээлээ.
Хүндэт зочид мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, Мэгжид Жанрайсэг шүтээн болон хийдийн соёлын үнэт өвийг үзэж сонирхлоо.