БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСӨВ 2027
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зориулалтыг задлан үзжээ. Хэд хэдэн хувийн сургуульд хувьсах зардал, тоног төхөөрөмжийн зардал хуваарилсныг тодруулав.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар хөндөж, нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тооцох итгэлцүүр нь тухайн сургууль олон сурагчтай, ачаалал ихтэй байх тусам хувьсах зардлын дүн нь багасч байхаар томьёолсон нь зохимжгүй гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах улсын төсвийг тодотгох зайлшгүй шаардлага, хүчин зүйл нь юу байсан, ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар Үндэсний Аудитын газраас, төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарыг хэрхэн нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний хүрэлцээ ямар байгаа, 2021 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн схемээр хотхоны бага сургуулийн асуудлыг шийдвэрлэх нь хэр оновчтой болон сургууль түрээслэх түрээсийн төлбөр шоо метр тутамд хэдэн төгрөг байгаа талаар Боловсролын яамны албан тушаалтнаас асууж, хариу авав.
Мөн дунд сургуулийн анги дүүргэлтийн норм, энэ онд гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэхээр улсын төсөвт тусгаж баталсан 108 сургууль, 95 цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн талаар Сангийн яамныхнаас асуув.
Боловсролын яамны Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын дарга А.Мөнх-Оргил энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 77 сургуульд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгаа гэв.
Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц бодлогын хүрээнд “гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хувийн хэмшилтэй хамтран хэрэгжүүлнэ гэсэн юм.
Сургуулиудын ачааллыг бууруулах шаардлагатай нийслэлийн хэмжээний 43 байршилд судалгаа хийж, 38 байршилд цэцэрлэгийн барилгыг сургууль болгон ашиглах, гурван байршилд хувийн сургуультай хамтран ажиллахаар болсон талаар тэрбээр тайлбарлаж, тоног төхөөрөмж нийлүүлж, түр ашиглуулахаар төсвийн тодотголд тусгасан төрөлжсөн ахлах сургуулиуд бүгд их, дээд сургуулиудын харьяа ахлах, лицей сургуулиуд юм гэв.
Хувьсах зардлын итгэлцүүр бол тухайн сургуулиудад байх ёстой, хүүхдэд чанартай сургалт хүргэх бүхий л хэрэглэгдэхүүн, хүчин зүйлсээр тооцдог тохируулга болохыг тэрбээр тайлбарлаж, сургууль түрээслэх нэгж үнийг метр квадрат тутамд 48000 төгрөгөөр гэрээлж байна гэв.