gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Отгонбат: Бид тогтвортой хөгжлийн тайлан гаргах арга зүйгээ бүрэн тодорхойлж чадаагүй

Ногоон дэлхий
4 цаг 6 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Ногоон дэлхий
4 цаг 6 минутын өмнө
Д.Отгонбат: Бид тогтвортой хөгжлийн тайлан гаргах арга зүйгээ бүрэн тодорхойлж чадаагүй "Обзерв Консалтинг" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Отгонбат

Бизнесийн зөвлөх үйлчилгээ, менежмент, бүтээмж болон чанарын удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “OBSERVE Consulting Mongolia” (Обзерв Консалтинг) компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Отгонбаттай ярилцлаа.

Тэрбээр байгууллагын менежмент, хүний нөөц, менторингийн хөтөлбөр болон бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр олон жил идэвхтэй ажиллаж, тогтвортой хөгжил, байгаль орчин, ESG-ийн талаарх сургалтуудыг маш идэвхтэй хийдэг. 

-Уул уурхайн төрийн өмчит компаниуд тогтвортой хөгжлийн тайлан гаргах тал дээр ямар хэмжээнд ажиллаж байна вэ?
-Төрийн өмчит компаниуд сүүлийн 3-4 жил, цар тахлын дараа л ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын тухай ярьж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн тайлан гаргах соёл, манлайлал, хандлага ч нэмэгдэж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн том хөшүүрэг нь санхүүгийн салбар.

Монголын арилжааны банкууд 2013 оноос "Тогтвортой санхүүжилтийн санаачилга"-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний гол санаа нь зээл олгохдоо зөвхөн эргэн төлөлтийг нь харахаас гадна тухайн төсөл нийгэм, байгаль орчин, эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэхийг хамтад нь үнэлдэг болох явдал байлаа.

“MCS” группийн хэд, хэдэн компани, “Шунхлай” групп, “Таван Богд”, “Голомт”, “Бодь” групп зэрэг компаниуд ESG-ийн тайлангаа тогтмол гаргаж байна.

Энэ үзэл баримтлал аажмаар төлөвшиж, санхүүгийн байгууллагуудаас бизнесийн байгууллагууд руу хүчтэй нөлөөлж эхэлсэн. Ингээд "ногоон санхүүжилт", "тогтвортой хөгжил", "ESG" гэсэн ойлголтууд сүүлийн 4-5 жилд эрчимтэй яригдах болсон. Хувийн хэвшлийн компаниуд энэ чиглэлээр илүү түрүүлж манлайлсан. Эхлээд банкууд тогтвортой хөгжлийн тайлан гаргаж эхэлсэн. Дараа нь засаглал сайтай томоохон компаниуд нэгдлээ.

Жишээлбэл, “MCS” группийн хэд, хэдэн компани, “Шунхлай” групп, “Таван Богд”, “Голомт”, “Бодь” групп зэрэг компаниуд ESG-ийн тайлангаа тогтмол гаргаж байна. Энэ соёл аажмаар төлөвшихөөр төрийн өмчит компаниуд ч энэ талаар ярьж, ажиллаж эхэлсэн. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” тогтвортой хөгжлийн бодлоготой.

Миний санаж байгаагаар тус үйлдвэр 2018 онд тогтвортой хөгжлийн бодлогоо баталсан. Үүний хүрээнд хүлэмжийн хийн тооллого хийх, байгаль орчны менежментийн тогтолцоо, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх зэрэг олон ажил эхлүүлсэн.

Гэхдээ өнөөдрийн байдлаар төрийн өмчит уул уурхайн компаниудаас олон улсын жишигт нийцсэн, ESG тайлан тогтмол гаргадаг байгууллага хараахан байхгүй.

-Олборлох салбарын төрийн өмчит компаниуд энэ тайланг одоогоор гаргахгүй байна уу?
-Тийм. Харин хувийн хэвшлийн компаниудад бол бий. Жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Гол шалгуур нь татварын хэмжээ, орлого, эдийн засгийн үзүүлэлтүүд байдаг. Гэтэл нөгөө талаас тухайн байгууллага нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж байна, байгаль орчинд хэр ээлтэй ажиллаж байна, ESG тайлангаа хэр чанартай гаргав гэдэг үзүүлэлтээр үнэлдэг тогтолцоо байх ёстой.

Бид тогтвортой хөгжлийн тайлан гаргах арга зүйгээ удаан хугацаанд бүрэн тодорхойлж чадаагүй. 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооноос "Тогтвортой байдлын тайлагналын удирдамж"-ийг баталснаар тодорхой хэмжээнд шийдэгдсэн.

Үүний дараа хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат компаниуд ESG тайлан гаргах санаачилга өрнөсөн юм. Гэхдээ энэ нь албан журмын шаардлага биш. Сайн дурын үндсэн дээр хэрэгждэг учраас компаниуд аажмаар нэгдэж байна. Гэхдээ тайлан гаргах нь нэг хэрэг, тайлангийн чанар бүр илүү чухал.

Зарим байгууллага ESG тайландаа засаглалтай холбоотой мэдээллээ бараг оруулдаггүй. Зөвхөн байгаль орчны чиглэлээр хийсэн зарим ажлаа дурдсан байдаг. 

-Танай байгууллага компаниудын гаргасан ESG тайлангуудыг харьцуулж судалдаг. Ямар нэгэн дутагдал ажиглагддаг уу. Засаж залруулах зүйлс байна уу? 
-Нэгдүгээрт, олон улсын түвшинд сайн гаргасан тайлан олон бий. Хоёрдугаарт, зарим байгууллагын тайлан дутуу, эсвэл доторх мэдээлэл, өгөгдөл нь эргэлзээ төрүүлдэг. Эдгээрийг тайлбарлая.

Нэгдүгээр асуудал нь ESG тайлангийн бүтэцтэй холбоотой. Байгууллагын засаглал, менежмент (Governance), байгаль орчин (Environmental), нийгмийн нөлөө (Social), удирдлага, тайлагнал гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүнээс ESG бүрдэнэ. Гэтэл зарим байгууллагад эдгээрийн аль нэгийг нь хангалттай тусгадаггүй, эсвэл дутуу мэдээлдэг нийтлэг асуудал ажиглагддаг.

Зарим байгууллага ESG тайландаа засаглалтай холбоотой мэдээллээ бараг оруулдаггүй. Зөвхөн байгаль орчны чиглэлээр хийсэн зарим ажлаа дурдсан байдаг. Гэтэл засаглал нь тухайн байгууллагын стратеги, урт хугацааны бодлого, удирдлагын тогтолцоо, тогтвортой хөгжлийг тодорхойлдог хамгийн чухал хэсэг юм.

Тогтвортой хөгжил нь хоосон амлалт, гоё уриа, гаднынхантай уулзахдаа л хэлдэг үгс байх ёсгүй
Эдийн засгийн өсөлтөөс гадна тогтвортой хөгжлөөр уралдъя

Өнөөдөр маш олон байгууллага засаглалын асуудлаасаа болж хямралд орж, 2-3 хуваагдах, эсвэл зорьсон үр дүндээ хүрч чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Ийм жишээ хувийн хэвшилд, төрийн байгууллагуудад ч бий. Жишээлбэл, төрийн оролцоотой банкуудын тухайд төрөөс төлөөлөл орж ирэхээр сонгодог засаглалын зарчим бүрэн хэрэгжихгүй байх тохиолдол гардаг.

Улс төрийн нөлөөгөөр томилгоо хийх, хангалттай боловсруулаагүй төсөлд санхүүжилт олгох, томоохон шийдвэрүүдэд улс төрийн нөлөө орох зэрэг асуудал гардаг. Ингэснээр засаглалын доголдол нь байгууллагын хямрал болж, эцэстээ санхүүгийн эрсдэл болж хувирдаг.

Тиймээс ESG тайлангийн хамгийн чухал бүрэлдэхүүн болох засаглалаа орхигдуулах нь нийтлэг дутагдал юм. Хоёр дахь нийтлэг асуудал нь тайланд орсон мэдээллийн үнэн зөв, итгэл үнэмшилтэй байдал. Жишээ нь, "Манай байгууллага энэ жил тэдэн тонн хүлэмжийн хийн ялгарлыг буурууллаа", "Төчнөөн хэмжээний цаас хэмнэсэн" гэх мэт мэдээлэл тайлагнадаг.

Гэхдээ үнэхээр бодит тооцоонд үндэслэсэн, эсэх нь эргэлзээтэй байх тохиолдол бий. Ундаа, усны үйлдвэрийн тайланг уншихад үйлдвэрлэлийн явцад ашигласан нүүрсхүчлийн хийгээ шууд хүлэмжийн хийн ялгаруулалт гэж тайлагначихсан байсан.

Гэтэл байгууллагын бодит ялгаруулалт гэдэг зөвхөн тэр биш. Байгууллагын хэрэглэсэн дулаан, цахилгаан, тээвэрлэлт, цаашлаад санхүүжүүлж байгаа төсөл, ханган нийлүүлэлтийн сүлжээ хүртэл тодорхой аргачлалаар тооцдог.

-Та бүхэн компаниудад юу гэж зөвлөдөг вэ? 
-Нэг зүйлийг үргэлж зөвлөдөг. ESG тайлан гээд моод хөөсөн, эсвэл зүгээр л гоё тайлан гаргах ажил байж болохгүй. Гадаадаас хөрөнгө оруулалт татахын тулд эсвэл байгууллагынхаа имижийг сайжруулахын тулд хийдэг ажил ч биш. Энэ нь тухайн байгууллагын бодит үйл ажиллагааг үнэн зөвөөр илэрхийлдэг тайлан байх ёстой.

Яг энэ зарчим хувьцаат компаниудад хамгийн тод харагддаг. Учир нь хувьцаат компани олон нийтийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө үнэн зөв тайлагнах үүрэгтэй. Тиймээс жил бүр үйл ажиллагааныхаа тайланг гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудад хүргүүлдэг хууль, эрх зүйн зохицуулалттай.

ESG тайлагнал энэ зарчмаар хөгжих ёстой. Эхний ээлжид хувьцаат компаниудаас эхэлж байна. Цаашдаа байгууллагуудын засаглал сайжирч, нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах соёл төлөвших хэрээр хэн нэгэн шаардаагүй ч тайлангаа өөрсдөө гаргадаг болно.

Тэр үед "ESG тайлан" гэсэн нэрнээс илүүтэй байгууллагын жилийн үйл ажиллагааны бодит тайлан болж төлөвшинө. Өөрөөр хэлбэл, бид энэ жил ямар үр дүнтэй, ашигтай ажиллав, нийгэм, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэв, түүнийг хэрхэн бууруулсан, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулахын тулд ямар хөрөнгө оруулсан, бүтээмжээ нэмэхийн тулд юу хийсэн гэдгээ бодит мэдээлэлд тулгуурлан тайлагнадаг соёл руу шилжих хэрэгтэй.

Жишээлбэл, бүтээмж сайжирснаар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүч, дулаан, усны хэрэглээ буурдаг. Ийм бодит үр дүнгээ тайлагнах нь л жинхэнэ ESG тайлагнал юм.

Бүтээмж сайжирснаар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүч, дулаан, усны хэрэглээ буурдаг. Ийм бодит үр дүнгээ тайлагнах нь л жинхэнэ ESG тайлагнал юм.

-ESG тайлан гаргахад уул уурхайн төрийн өмчит компаниуд яагаад хойрго байна вэ?
-Олон шалтгаантай. Нэгдүгээрт, тайлагналын нэгдсэн аргачлал, удирдамж манайд харьцангуй сүүлд бий болсон. Санхүүгийн зохицуулах хороо 2022 онд тогтвортой байдлын тайлагналын удирдамжаа баталсан. Өөрөөр хэлбэл, ердөө 3-4 жилийн өмнөөс л байгууллагууд нэгдсэн чиглэлтэй болсон гэсэн үг.

Компаниуд одоо л судалж, хүний нөөцөө бэлтгэж, аргачлалаа эзэмшиж байна.

Хоёрдугаарт, байгууллагуудын мэдлэг, ойлголт дутмаг байна. ESG тайлан гэдэг бол зөвхөн байгаль орчны тухай тайлан биш. Үүнд эрчим хүч, бүтээмж, засаглал, эрсдэлийн удирдлага, байгаль орчин, ажилтнуудын сайн сайхан байдал, олон нийттэй харилцах бодлого, ханган нийлүүлэгчид, үйл ажиллагаа явуулж буй орон нутагтайгаа хамтран ажиллаж буй байдал зэрэголон асуудлыг нэгтгэн тайлагнах шаардлагатай.

Энэ бүх мэдээллийг нэгтгэж, олон улсын аргачлалын дагуу тайлагнах мэдлэг байгууллагуудад одоогоор хангалттай бүрдээгүй байна. Энэ хоёр үндсэн шалтгаанаас болоод олон байгууллага ESG тайлангаа хараахан гаргахгүй байнаа. Гурав дахь шалтгаан нь манлайлал. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагыг удирдаж байгаа удирдлагын баг, шийдвэр гаргагчид энэ асуудлыг хэр зэрэг ойлгож, ач холбогдол өгч байгаагаас бүх зүйл ихээхэн шалтгаалдаг. 

Сүүлийн жилүүдэд зарим байгууллага тогтвортой хөгжлийн асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулсан. Бид ч мөн томоохон үйл ажиллагаатай, олон ажилтантай, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөө өндөртэй харилцагч байгууллагууддаа тогтвортой хөгжлийн нэгж, алба байгуулахыг зөвлөдөг.

Ингэснээр дор хаяж энэ асуудлыг хариуцах хүн, нэгжтэй болж, мэдлэг ойлголтыг төвлөрүүлэн хуримтлуулах боломж бүрдэнэ. Харин ийм бүтэцгүй, олон хэлтэст тархмал байдлаар хариуцаж байгаа нөхцөлд мэдлэгийг системтэй бий болгоход хүндрэлтэй байдаг. Ийм шалтгаан, хүчин зүйлсийн улмаас хэрэгжилт хангалттай бий болохгүй байна. Хэрэгжилт байхгүй болохоор тайлагналын тухай ярих боломж ч бүрдэхгүй.

-ESG тайлангаа тогтмол гаргадаг компаниудыг урамшуулдаг, үнэлдэг, шалгаруулдаг тогтолцоо илүү хөгжвөл байгууллагуудын идэвх нэмэгдэх байх, тийм үү? 
-Өнөөдөр зарим байгууллага "гаргах албагүй" гэсэн ойлголтоор хойш суух хандлага ажиглагддаг. Ялангуяа уул уурхайн компаниудын хувьд хамгийн их тайлагнах шаардлагатай салбарын нэг атлаа заавал гэсэн хууль эрх зүйн шаардлага хараахан бүрдээгүй байна. Цаашдаа энэ нь хууль, зохицуулалтын шаардлага болохыг үгүйсгэхгүй. Харин өнөөдрийн байдлаар сайн дурын зарчмаар хэрэгжиж байна.

Гэхдээ тайлагналын үр өгөөжийг ойлгосон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар тайлангаа гаргаж байна. Учир нь байгууллагад маш олон талын ашиг авчирдаг. Өнөөдөр ямар ч байгууллагын хамгийн том зорилго бол тогтвортой хөгжил. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулах явдал юм. Энэ нь төрийн байгууллагаас эхлээд хувийн бүхий л байгууллагад адилхан хамаарна.

Тиймээс байгууллага урт хугацааны тогтвортой хөгжлийг стратегийн зорилгоо болгож байгаа бол БОНЗ-ын хэрэгжилт, тайлагналын ач холбогдлыг ойлгон хэрэгжүүлэх нь хамгийн чухал.Ингэснээр байгууллага тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхэд бодит хувь нэмэр оруулж эхэлдэг.

Хамгийн энгийн жишээ нь санхүүжилтийн боломж. Хэрэв байгууллага БОНЗ-ын тайлангаа тогтмол гаргадаг, тайлан нь бодит дата мэдээллээр баталгааждаг бол санхүүгийн байгууллагуудын үнэлгээ сайжирдаг. Үүний үр дүнд зээлийн нөхцөл, хугацаа, хүү илүү таатай болох, шаардлагууд нь харьцангуй хөнгөрөх боломжтой.

Мөн тогтвортой хөгжлийн тайлангаа тогтмол гаргадаг байгууллагаас дахин дахин ийм төрлийн мэдээлэл шаардах шаардлага ч багасдаг. Үүнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тухайн байгууллага сайн засаглалтай, нийгэм, байгаль орчны хариуцлагатай ажилладаг, үйл ажиллагаагаа ил тод тайлагнадаг гэсэн итгэл төрүүлдэг.

Тогтвортой хөгжлийн тайлангаа тогтмол гаргадаг, нийгэмд ил тод бодлого хэрэгжүүлдэг байгууллагын хувьд олон нийтийн итгэл, хүлээн зөвшөөрөл илүү өндөр байдаг.

Ингэснээр энэ байгууллагатай хамтран ажиллах эрсдэл харьцангуй бага гэж үнэлэгдэнэ. Энэ бол санхүүгийн талаас харахад хамгийн наад захын үр ашиг. Нөгөө талд нь нийгмийн нөлөөлөл бий. Өнөөдөр ямар ч байгууллагын хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал буюу social permit маш чухал болсон.

Ялангуяа өнөөгийн Монголд компаниудын өмнө хоёр том сорилт тулгарч байна. Нэгдүгээрт, эрчим хүчний асуудал. хоёрдугаарт, хүний нөөцийн хомсдол. Олон компани хөрөнгө оруулалт хийж, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжтой атлаа ажиллах хүчний дутагдлаас болж төслөө хэрэгжүүлж чаддаггүй.

Харин тогтвортой хөгжлийн тайлангаа тогтмол гаргадаг, нийгэмд ил тод бодлого хэрэгжүүлдэг байгууллагын хувьд олон нийтийн итгэл, хүлээн зөвшөөрөл илүү өндөр байдаг. Гурав дахь үр өгөөж нь байгууллагын дотоод соёл, удирдлагын тогтолцоонд гардаг өөрчлөлт юм.

Учир нь энэ тогтолцоо ажиллаж эхэлснээр ажилтнуудын сайн сайхан байдалд анхаардаг, хүний эрхийг хүндэтгэдэг, шударга, ёс зүйтэй үйл ажиллагааг дэмждэг соёл байгууллагад төлөвшиж эхэлдэг. Авлига, ёс зүйгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх механизм ч энэ тогтолцооны хүрээнд хэрэгжинэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-г сайжруулна.

Мөн ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг анхаарч, ажлын дарамт, стресс, burnout буюу ажлаас халшрах эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн эцсийн дүндээ ажилтнуудаа хамгаалж байгаа хэрэг юм. Байгууллага одоо байгаа хүний нөөцөө тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүнээс гадна байгаль орчинд нөлөө ихтэй үйл ажиллагаа явуулдаг компанийг жишээ болгон авч үзье. Байгаль орчны хяналт, хариуцлагын тогтолцоогоо сайжруулснаар осол, аваар, хүн, машин техник, байгаль орчинтой холбоотой аливаа ослын эрсдэл буурч, хяналтад орж эхэлдэг. Үүний үр дүнд байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдал сайжирна.

Мөн торгууль, нөхөн төлбөр зэрэг санхүүгийн алдагдал багасна. Тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэх зардал ч буурна. Зарим тохиолдолд өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллага ноцтой зөрчил илрүүлээд үйл ажиллагааг нь түр зогсоож, лацдаж, "улаан хуудас" өгдөг байсан нөхцөл ч багасах боломжтой. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө, үр ашиг, хэмнэлтэд бодит эерэг нөлөө үзүүлдэг.

Тиймээс БОНЗ-ыг зүгээр нэг тэмдэг, сертификат, эсвэл маркетингийн хэрэгсэл гэж ойлгож болохгүй. Энэ нь байгууллагын урт хугацааны хөгжлийн стратегийн нэг хэсэг юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.  

Ярилцлагыг "Моngolian economy" сэтгүүлийн редактор У.Сарангэрэл хийв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан