УИХ-ын чуулганаас гарсан шийдвэрүүдийг хүргэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар шалгаруулж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улс 2019 онд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар шалгаруулж хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалттай болсон. Гэвч түүнээс хойш долоон жилийн хугацаанд төсөл хэрэгжээгүй, гацсан.
Харин энэ жилээс хуулийн дагуу таван аймагт нээлттэй дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан. Үүнтэй ижил зарчмаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг таван багцаар зарлаад байна. Үүний зорилго нь нэгдүгээрт, Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулж, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, сумдын эрчим хүчний чанар, хүртээмжийг сайжруулах юм. Тухайлбал, хүчдэлийн уналт, цахилгаан тасалддаг байдлыг бууруулна.
Таван багцын тухайд, эхний багц нь таван аймагт хэрэгжиж байгаа төслүүд. Мөн баруун гурван аймаг болон зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар аймагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нээлттэй шалгаруулж байна.
Говийн бүсэд хоёр багц бий. Тухайлбал, Дундговь аймагт салхины эрчим хүчний төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Мөн Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Нээлттэй дуудлага худалдаа нууцаар явагдана гэсэн ойлголт байхгүй. Эрчим хүчний салбар нээлттэй болж байна” гэсэн юм.